Quantcast
Channel: GUUR.MN :.:.:.:.: ГҮҮР.МН
Viewing all 55 articles
Browse latest View live

Хятад Монголын эдийн засгийн бүс байгуулах талаар ярилцав

$
0
0

Хятад Монголын эдийн засгийн бүс байгуулах талаар ярилцав6-р сарын 5-нд "Эрээн--Замын-Үүд" Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн аж үйлдвэрлэлийн төлөвлөлтийн асуудлаарх хурал Хөххотноо болов. Хуралд оролцогсод Эрээн хотын үйлдвэрлэлийн хөгжлийн талаар хэлэлцэж, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хөгжүүлэх ерөнхий үзэл санааг дэвшүүлэн, хөгжүүлбэл тохиромжтой аж үйлдвэрлэлийн системийн талаар санал бодлоо солилцсон байна.

Эх сурвалжаас үзвэл, Хятад Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь боловсруулах үйлдвэрлэл, үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний үйлчилгээг хөгжүүлэн, хамтын ажиллагааны бүсэд хүний хүч, логистик, хөрөнгө, техникийг татан хуримтлуулж, Хятад, Монгол, Орос болон дэлхийн бусад орны зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн боловсруулах бааз байгуулж, цаашид бүс нутгийн онцлогтой олон улсын худалдааны төв байгуулах зорилттой юм. Уг хамтын ажиллагааны бүсийг 18 хавтгай дөрвөлжин км талбайд байгуулахаар төлөвлөж байна.


Хятад айл ба тэдний өмч хөрөнгө

$
0
0

Хятад айл ба тэдний өмч хөрөнгө Хятадын зурагчин Ma Hongjie 11 жилийн турш Хятад улс даяар хэсч, гэр бүлийн гишүүд болон тэдний бүх хөрөнгийг дэлгэн харуулсан гайхалтай гэрэл зургуудийг даржээ. 

china-belongings-1.jpg

Жирийн хятад айл бүх эд хогшил, хөрөнгөө дэлгэн гэр бүлийн гишүүдийн хамт.

china-belongings-2.jpg
Gujiazhuang тосгон, Dasungezhuang хотхон, Shunyi дүүрэг, Beijing.

china-belongings-3.jpg
Жижиг нуур, Meiya тосгон, Daotanghe хотхон, Gonghe аймаг, Qinghai муж.

china-belongings-4.jpg
Xiajiang тосгон, Wulong хотхон, Jinyuan хотхон, Dayi аймаг, Chengdu хот, Sichuan муж.

china-belongings-5.jpg
Шар мөрөн, Huayuankou хотхон, Zhengzhou хот, Henan муж.

china-belongings-6.jpg
Сармагчин сургагчийн гэр бүл, Baowan тосгон, Fanji хотхон ship, Xinye аймаг, Nanyang хот, Henan муж.

china-belongings-7.jpg
Manjiuxinzhai, Haidong тосгон, Mangxin хотхон ship, Menglian аймаг, Pu'er хот, Yunnan муж.

china-belongings-8.jpg
Caofosi тосгон, Meizhong хотхон, Shen аймаг, Liaocheng хот, Shandong муж.

china-belongings-9.jpg
Xiakou тосгон, Shandan аймаг, Zhangye хот, Gansu муж.

china-belongings-10.jpg
Unity тосгон, Aleteng аймаг, Aksai Kazakh Autonomous аймаг, Gansu муж.

china-belongings-11.jpg
Ba хотхон, Chen Barag Banner, Хөлөнбуйр аймаг, Өвөр Монгол.

china-belongings-12.jpg
No. 118 Hexi Гудам, Xushe хотхон, Yixing хот, Jiangsu муж.

china-belongings-13.jpg
Ардчилал дүүрэг, Xushe хотхон, Yixing хот, Jiangsu муж.

china-belongings-14.jpg
Beitai, Changshou тосгон, Wu'an хот, Handan хот, Hebei муж.

china-belongings-15.jpg
Motuo аймаг, Төвд.

china-belongings-16.jpg
Lu kiln, Jingde хотхон, Jiangxi муж.

china-belongings-17.jpg
Xingwuying тосгон, Yanchi аймаг, Ningxia.

china-belongings-18.jpg
Nanchangtan тосгон, Zhongwei хот, Ningxia Hui.

china-belongings-19.jpg
Цагаан хэрмийн ойролцоох айл, Tongxin аймаг, Wuzhong хот.

china-belongings-20.jpg
iudao тосгон, Liwang хотхон, Haiyuan аймаг, Zhongwei хот, Ningxia Hui.

china-belongings-21.jpg
Тосгоны ахлагчийн гэр бүл ба хөрөнгө, Chengxi тосгон, Yacheng хотхон, Sanya хот, Hainan муж.

china-belongings-22.jpg
Echa тосгон, Jiangbian хотхонship, Dongfang хот, Hainan муж

china-belongings-23.jpg
North арал, Seven Banks, Xisha арал, Sansha хот, Hainan муж.

china-belongings-24.jpg
Chigua эргийн хамгаалалтын цэргийн гэр, Nansha арал, Sansha хот, Hainan муж.

china-belongings-25.jpg
Hanqiao тосгон, Yaxi хотхон, Gaochun дүүрэг, Nanjing хот, Jiangsu муж.

china-belongings-26.jpg
Нуо дуурийн жүжигчдийн гэр, Tunbao, Pingba аймаг, Anshun хот, Guizhou муж.

china-belongings-27.jpg
Гурван өнгийн ваар хийдэг гэр бүл, Nanshishan тосгон, Mengjin аймаг, Luoyang хот, Henan муж.

china-belongings-28.jpg
Завьчины гэр, Shaoxing хот, Zhejiang муж.

china-belongings-29.jpg
Цагаан сарын мод будагчийн гэр бүл, Zhuxian хотхон, Kaifeng хот, Henan муж.

china-belongings-32.jpg
Simuhana тосгон, Jigen хотхон ship, Ulugqat аймаг, Kashgar хот, Xinjiang Uyghur.

china-belongings-33.jpg
Sanxiaodui, Mazha тосгон, Tuyoq,Turpan хот, Xinjiang Uyghur.

china-belongings-34.jpg
Panjiakou сав газар, Qianxi аймаг, Hebei муж.

china-belongings-35.jpg
Beijing хот.

china-belongings-36.jpg
Laoniuwan тосгон, Xinzhou хот, Shanxi муж.

china-belongings-37.jpg
Leshou тосгон, Gongying хотхон, Harqin Left Wing Mongol Autonomous аймаг, Liaoning муж.

china-belongings-38.jpg
Qin-ийн гэр бүлийн эдлэн газар, Shuiyuantou тосгон, Baishi хотхонship, Xing'an аймаг, Guilin хот, Guangxi Zhuang.

china-belongings-39.jpg
Home in 4-zu, Xiangyang тосгон, Moudao хотхон, Lichuan хот, Hubei муж.

china-belongings-40.jpg
Xiaozhai Sinkhole дахь гэр, Fengjie аймаг, Chongqing.

china-belongings-41.jpg
Yaoqiucuo эдлэн, Zhongshan тосгон, Songkou хотхон, Yongtai аймаг,Fuzhou хот, Fujian муж.

china-belongings-42.jpg
Beilantun, Wulajie Manchu хотхон, Longtan дүүрэг, Jilin хот, Jilin муж.

china-belongings-43.jpg
Xiaozhanghe тосгон, Ganguyi хотхон, Baota дүүрэг, Yan'an хот, Shaanxi муж.

china-belongings-45.jpg
Chenlu хотхон, Yintai дүүрэг, Tongchuan хот,Shaanxi муж.

china-belongings-46.jpg
Nanping тосгон, Huangshan хот, Anhui муж.

china-belongings-47.jpg
Hakka эртний эдлэл цуглуулагч, Shenzhen хот, Guangdong муж.

china-belongings-48.jpg
Huabin тосгон, Wanggang хотхон, Nangang дүүрэг, Harbin хот, Heilongjiang муж.

china-belongings-49.jpg
Youzhou тосгон, Guanting хотхон, Huailai аймаг, Hebei province.

Фань Чанлүн Америкт айлчлав

$
0
0

6-р сарын 8-12-нд Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Фань Чанлүн Америкт айлчлан, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картертэй хэлэлцээ хийж, Америкийн ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын ажил хариуцсан туслах Райс, Төрийн нарийн бичгийн даргын орлогч Блинкен, хуурай замын жанжин штабын дарга Одиерно нартай уулзаж, "Хятад Америкийн хуурай замын цэргийн солилцоо, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний механизмын бүдүүвч эх"-д гарын үсэг зурах ёслолд оролцов.

Уулзалт хэлэлцээний үеэр, Фань Чанлүн хэлэхдээ, миний энэ удаагийн айлчлалын зорилго бол Хятад Америкийн төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголцлыг хэрэгжүүлж, хоёр армийн харилцааг тогтвортой хөгжүүлэхийн төлөө юм. Хятад Америкийн хоёр арми "Харилцан итгэлцсэн, хамтран ажиллах, мөргөлдөөнгүй, тогтвортой" шинэ хэлбэрийн цэргийн явдлын харилцааг идэвхтэй байгуулж, хэлхээ холбоогоо нягтруулж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, эрсдэлийг тогтоон барих ёстой гэжээ.

Картер хэлэхдээ, Америк Хятад хоёр армийн харилцааны хөгжлийн нөөц их, тогтвортой, ажил хэрэгч цэргийн явдлын харилцааг байгуулахын тулд зүтгэх ёстой гэжээ. Райс, хоёр тал агаарт тааралдах аюулгүй байдлын үйл ажиллагааны журам боловсруулахаар даруй зөвшилцөхийг хүсэж байна гэжээ. Блинкен хэлэхдээ, хоёр армийн тогтуун, бодит харилцаа Америк Хятадын тогтвортой бүтээлч хоёр талын харилцаанд маш чухал гэжээ.

Өмнөд тэнгисийн асуудлаар Америк үргэлжлэн нэг талд зогсохгүй байр суурь баримталж, Өмнөд Тэнгисийн бүсэд тэнгис агаарын цэргийн арга хэмжээгээ багасган, асуудлыг бодитой шударгаар шийдвэрлэн, хоёр армийн харилцаа, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хохироох ажиллагаа үйлдэхгүй байхыг Фань Чанлүн шаардав.

Өмнөд Тэнгисийн асуудал бол Америк Хятад хоорондын асуудал биш, Америк Өмнөд Тэнгисийн бүрэн эрхийн маргаанд байр суурь баримтлахгүй, талууд хэлэлцээр зөвшилцлөөр дамжин энхийн арга замаар асуудлыг зохицуулахыг Америк хүсэж байна гэжээ.

Хоёр тал Солонгосын хойгийн асуудал, Тайвань, Япон, сүлжээний аюулгүй байдал зэрэг асуудлаар санал бодлоо солилцсон бөгөөд Фань Чанлүн нэг Хятад улс байх бодлогыг баримталж, "Тайванийг хагалан бутаргах" хүчинд буруу дохио өгөхгүй байхыг Америкаас шаардав.

 

\Сарантуяа\   china radio

МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв

$
0
0

МУИС-ын Күнзийн институтын харьяа Күнзийн танхим байгуулах ёслол 6-р сарын 23-нд Улаанбаатар хотын Чингис хаан зочид буудалд боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Тулга, МУИС-ын дэд захирал бөгөөд Күнзийн институтын Удирдах зөвлөлийн дарга Мөнхбат, Шаньдүн Их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн захирал Нин Жимин, Күнзийн тахимуудын албаныхан зэрэг 100 гаруй зочин төлөөлөгч энэ арга хэмжээнд оролцож, МУИС-ын Күнзийн институтын захирал Жү Жүньли арга хэмжээг удирдав. Энэ удаад Улсын 23-р бүрэн дунд сургууль, Хүслийн өргөө бүрэн дунд сургууль, Дархан хотын Цайхүн сургуульд Күнзийн танхим байгуулсан байна.

МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв
МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв
МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв
МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв

 

Күнзийн танхим байгуулах ёслолын дараа Күнзийн танхимуудын сурагчид уран сайхны тоглолт хийсэн бөгөөд МУИС-ын Күнзийн институтын ном бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Ном бичгийн үзэсгэлэнд МУИС-ын сүүлийн жилүүдийн эрдэм шинжилгээний ололт амжилтыг тусгасан бөгөөд ялангуяа "МУ-ын Хятад судлал"-аар гол болгосон эрдэм шинжилгээний ном сэтгүүл үзүүлэв. Гэрэл зургийн үзэсгэлэнд "Күнзийн институтын түүхэн үйл хэрэг", "Хятад хэлний сургалт, соёлын уралдаан тэмцээн", "Эрдэм шинжилгээний хурал , хятад судлал", "Багш бэлтгэх, багш судлаачдыг БНХАУ-д айлчлуулах", "Хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK, засгийн газрын тэтгэлгэд хамрагдах сонгон шалгаруулалт" , "Күнзийн институтын онцлог, олон нийтийн үйл хэрэг" гэх зургаан хэсэгтэй бөгөөд Күнзийн институт байгуулагдснаас хойших хөгжил, олсон амжилтыг харуулсан байна.


БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд Б. Тулга, МУИС-ын дэд захирал бөгөөд Күнзийн институтын Удирдах зөвлөлийн дарга Мөнхбат, Шаньдүн Их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн захирал Нин Жимин нар хэлсэн үгэндээ МУИС-ын Күнзийн институтын өрөгжил хөгжилд баяр хүргсэн бөгөөд энэ удаад улсын болон хувийн сургууль сонгогдсон бөгөөд хотын сургууль, орон нутгийн сургууль сонгогдсон нь онцлог болсон гэжээ.


БНХАУ-ын Күнзийн инистиутын Ерөнхий захирал бөгөөд БНХАУ-ын Хятад хэл түгээн дэлгэрүүлэх албаны дарга Шюй Линь энэ арга хэмжээнд баярын цахилгаан ирүүлж халуун баяр хүргэсэн байна.

Эдгээр танхим байгуулагдснаар МУИС-ын Күнзийн институтын цар хүрээ улам өргөжин тэлж хамтран ажиллах сургуулиудад улам өргөн хүрээний дэмжлэг туслалцаа үзүүлж, орон нутгийн сургуулиудтай хамтран ажиллах шинэ үе шатанд орж, хоёр орны соёл боловсролын салбарын солилцоо хамтын ажиллагаанд улам их хувь нэмэр оруулах болно. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\

Хятадын мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ 2 триллион 900 тэрбум юань хүрэв

$
0
0

Хөдөө Аж Ахуйн яамны хамгийн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзвэл, 2014 онд Хятадын мал аж ахуйн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 2 триллион 900 тэрбум юань, хүн бүрт ноогдох мах махан бүтээгдэхүүний хэмжээ 64 кг хүрч, мал аж ахуй эрхэлж буй өрхийн орлого хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй өрхийн нийт орлогын 1/6 хувийг эзэлж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй үндэсний хэмжээний хошуучлагч аж ахуйн нэгж 583 буюу 47 хувийг эзэлсэн байна.

Хөдөө Аж Ахуйн яам, мал аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой өсөж, төрөл зүйл нь өдөр ирэх тусам олширч байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт тасралтгүй сайжирч, үйлдвэрлэл эрхлэх механизм улам хөгжин, Хятадын орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой урагшилж байна гэв. Түүнчлэн тодорхой стандарт хангасан бүтээгдэхүүн мал аж ахуйн бүтээгдэхүүний гол эх сурвалж болжээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологийн төвшин ч нааштай хөгжиж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл нааштай хөгжиж буйн зэрэгцээ нутаг бэлчээрийн экологийн орчин ч хурдтай сэргэж байна. Тоо баримтаас үзвэл, Хятадын мал аж ахуйн нутаг бэлчээрийн даацаас хэтэрсэн үзүүлэлт 2010 онд 30 хувь байсан бол 2014 онд 15.2 хувь болон буурчээ. Өнгөрсөн онд хээрийн ургамлын хамрах хүрээ 53.6 хувь байсан нь 2010 оныхоос 2.6 нэгжээр дээшилжээ.

Түүнчлэн малчдын орлого мэдэгдэм нэмэгдэж байна. Тоо бүртгэлээс үзвэл, 2014 онд Хятадын мал аж ахуйн 268 бүсийн малчдын цэвэр орлогын дундаж хэмжээ 6287.7 юань хүрч, 2010 оныхоос 1793.3 юанаар буюу 39.9 хувиар өсжээ.

\Хуар\

Хятадууд Өвөр Байгальд 115 мянган га газар түрээслэхээр болжээ

$
0
0

Хятадууд Өвөр Байгальд 115 мянган га газар түрээслэхээр болжээЭнэ сарын 10 өдөр Хятадын «Жэньминь жибао» сонины онлайн хуудаст ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт 115 мянган га газрыг 49 жилийн хугацаатай тус улсын «Zoje Resources Investment» корпорацийн охин компани «Хуаэ Синьбан» түрээслэхээр болсон талаар бичжээ. Ингэхдээ нэг га газрыг жилийн 250 рублиэр, 49 жилийн турш нийт 176 сая юаниар түрээслэх ажээ. Үүний зэрэгцээ Өвөр Байгалийн бүс нутагт 24 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийх юм байна. 

Хятадууд Өвөр Байгальд 115 мянган га газар түрээслэхээр болжээ

Өвөр Байгаль муж

Хятад улс газар түрээслэн хүнсний ногоо, ургамал, буудай тариалах энэхүү төсөл нь хоёр үе шаттай бөгөөд эхний үе шат нь 2015-2018 онд хэрэгжих гэнэ. Хэрэв амжилттай хэрэгжвэл цаашид дахин 200 мянган га талбайг түрээслэх гэрээг байгуулах ажээ. «Хуаэ Синьбан» компанийн захирал Ли Дэмин Хятадын «Хуанцю Шибао» сонинд өгсөн ярилцлагадаа "115 мянган га газрын хөрсийг боловсруулахад дор хаяж 2000-3000 хүн хэрэгтэй. Гэтэл Өвөр Байгальд ажиллах хүч алга. Тиймээс Хятадаас хүмүүс ажиллах хүч авна" хэмээн дурджээ. 

Хятадууд Өвөр Байгальд 115 мянган га газар түрээслэхээр болжээ

Өвөр Байгаль мужийн газрын зураг

Тус бүс нутагт болон Алс Дорнод, Сибирийн бүсд газар түрээслэж авахаар АНУ, БНАСАУ, Япон, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос улс идэвхтэй өрсөлдөж байгаа ажээ.

БНХАУ ялалтын 70 жилийн ойгоор амьсгалж байна

$
0
0

БНХАУ ялалтын 70 жилийн ойгоор амьсгалж байнаБНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин  өнгөрсөн онд манай улсад айлчлахдаа Монголын 250 сэтгүүлчийг өөрийн улсад айлчлуулж, хоёр орны  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хооронд туршлага солилцуулна хэмээн хэлсэн. Энэ дагуу Монголын 50 сэтгүүлч өнгөрсөн сарын 29-өөс энэ сарын 5-ны хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин, Наньжинь, Жан Бэй зэрэг хотод ажлаад ирлээ. Тус ажил цаашид ч үргэлжлэх бөгөөд зөвхөн эхний ээлжийн сэтгүүлчид тус улсад ажлаад ирсэн нь энэ юм. Дашрамд дурдахад, тус ажлын айчлалын бүх зардлыг БНХАУ-ын талаас гаргасан болно.

Хоёр орны төрийн тэргүүн нарын гэрээ хэлцлийн хүрээнд яригдсан асуудал учраас БНХАУ-ын талаас уг ажилд ихээхэн ач холбогдол өгч байгаа аж. Бидний энэ удаагийн айлчлалыг БНХАУ-ын Гадаад харилцааны яам болон Монгол улсын Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан бөгөөд сэтгүүлчдийн багийг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид ахалсан юм. Энэ удаагийн ажлын айлчлал нь хоёр онцлогтой. Нэгдүгээрт, тус улсад айлчилсан хамгийн эхний баг учраас уг ажлын цааш, цаашдын үйл ажиллагааны гарааг зөв эхлүүлэх хариуцлагатай үүргийг үүрч байсан юм. Хоёрдугаарт, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд тус өдөрт зориулж Хятадын ард түмэн хэрхэн бэлтгэж байгаа болон тэртээх 1945 онд болсон Хятад, Японы дайны түүх энэ цаг үед хэрхэн дуурсагдаж буйтай танилцаж энэ талаарх мэдээллийг Монголынхоо уншигчдад хүргэх зорилгод оршиж байгаа юм. Өнөөдөр Хятад улс бүхэлдээ энэ түүхээр амьсгалж байна гэж хэлж болохоор байна. Уулзсан хүн бүр энэ талаар хууч хөөрөх аж.  Ирэх есдүгээр сард тус улсын Тян Мины талбайд Орос, Монгол, Хятад гурван улсын цэргийн их парад болно. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцох юм. ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНД МОНГОЛЫН 21800 ЭРЭЛХЭГ ЦЭРЭГ АМЬ НАСАА АЛДЖЭЭ Монголын сэтгүүлчид өнгөрсөн сарын 29-ны өглөө БНХАУ-руу СА 902 нисэх онгоцоор Улаанбаатараас Бээжин рүү хөдлөв. Хоёр цаг орчмын дараа Хятад улсын нийслэл Бээжин хот биднийг хур бороогоор угтан авлаа. Тус хотод өнөөдрийн байдлаар нийт 27 сая хүн оршин суух бөгөөд 3 сая гаруй машин, унаа замын хөдөлгөөнд оролцож байгаа аж. Бээжингийнхэн 20 саяуулаа гэхэд 1 сая Улаанбаатарчуудаас илүү сийрэг, сайн зохион байгуулалтай амьдарч байна Бээжингийн цаг агаар биднийг байх 7 өдрийн хугацаанд хэт халуун бүгчим бус бага зэргийн салхитай сэрүүн байсан нь таатай байв. Ингээд бид монголчуудад хамгийн ойр дотно үйлчилгээтэй гэх Өвөр Монгол зочид буудалд буудалласан юм. Тус зочид буудал нь хотын төвд орших бөгөөд эргэн тойрон брэндийн дэлгүүр, банк, супермаркет гэх мэт үйлчилгээний газруудаар хүрээлэгджээ. Энэ өдөр бид аян замын алжаалаа тайлж буудалдаа амарсан юм.

 

Айлчлалын хоёр дахь өдөр бид Хятадын Сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Гадаад харилцааны яам, Олон улсын радиотой нь танилцаж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ямар зарчмаар ажлаа явуулдаг, сэтгүүлчдийнхээ эрхийг хэрхэн хамгаалдаг цаашид хөгжлийн ямар шат руу явж байгаа зэргийг албаны хүмүүсээс нь сонссон. Гэхдээ энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг би үргэлжүүлэн маргааш хүргэе. Харин одоо Чөлөөлөх дайны ялалтын 70 жилтэй холбоотой багц сурвалжлагатай танилцана уу.

 

Айлчлалын гурав дахь өдөр бид Хэбэй мужийн Жан Бэй хотын Жанчхүүгийн даваанд орших  Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суваргатай танилцахаар Бээжингээс мордов. Жан Бэй хот нь Бээжингээс 250 км-ийн зайд орших бөгөөд тус улсын ядуу мужуудын нэг аж. Манайхаар бол сумын төв гэж хөтөч залуу хэлж байна. Гэхдээ бидний харж заншсан нэг давхар шавар байшинтай сумдаас тэс өөр гэдгийг энд дурдъя. Энэ хотод Ер нь xятадууд замыг маш сайн чанартай барьж буй нь явсан бүх газраас мэдэгдэж байлаа. Хятадад  "Баяжъя гэвэл зам” гэсэн үг байдаг аж. Зам тавьбал дагаад мөнгө орж ирдэг нь тус улсад батлагдсан үнэн аж. Жан бэй хотод 20, 30 давхар өндөр байр, орон сууц,  томоохон аж, үйлдвэрүүд байна. Тэгэхээр манай сумын төвөөс тэс өөр гэдэг нь тодорхой байгаа биз.

Дурсгалын цамхаг

Зөвлөлт, Монголын холбоотон цэргүүдийн үрэгдсэн баатруудын дурсгалын суварга нь тус хотын баруун талд орших Жанчхүүгийн даваанд байрлаж байна. Тус суваргыг Японы эзлэн түргэмийллийн эсрэг дайнд байлдаж яваад амь үрэгдсэн Монгол, Оросын эрэлхэг цэргүүдийн гэгээн дурсгалд зориулж байгуулжээ. Япон улс нь Солонгосыг эзлээд улмаар Хятад руу дайрч эхэлсэн байна. Тухайн үедээ Хятадын газар нутгийн тал хувийг нь эзлээд байсан Японыг дарахаар Орос, Монгол, Хятад гурван улс нэгдсэн байна. Хэрвээ япончууд Хятадыг эзэлж дууссан бол тун удахгүй Монгол улсын нутаг дэвсгэр рүү орох нөхцөл байдалтай байжээ. Тиймээс энэ дайнд Монголын ардын армийн цэргүүд оролцсон аж. Манай улсын олон мянган дайчин эрс уг дайнд оролцож түүхэн гавъяа байгуулсан бөгөөд тэдний дундаас 21800 нь эрэлхэгээр байлдаж яваад амиа алджээ.

 

Тэднээс төлөөлж 13-ийг нь уг дурсгалын цамхагт нэрийг нь сийлсэн байна.

Тухайлбал,

1. Л.Аюуш /Монгол улсын баатар тэрбээр тус дайнд өөрийн цэргүүдийг удирдан оролцож, эрэлхэгээр тулалдсаар биедээ маш олон шархийг авч нас барсан байна/
2. Г.Жанчив
3. Б.Сахьяа
4. М.Жүгдэр
5. П.Нямаа
6. Т.Самданжамц
7. Р.Маамуу
8. Д.Дагва
9. Г.Лхамрагчаа
10. Г.Чулуунбат
11. С.Шагдар
12. Б.Пүрэв
13. Г.Дашдондог

Их дайнд ялалт байгуулахад түүхэн үүрэгтэй оролцсон Монголынхоо эрэлхэг баатруудаараа үеийн үед дуурсах учиртай гэдгийг энэ үед л илүү их мэдэрсэн юм. Мөн ОХУ-ын цэрэг маш олон цэрэг энэ дайнд амь насаа алджээ. Амиа алдсан Монгол болон Оросын цэргүүдийн нэрсийг уг дурсгалын цамхгийн хананд сийлжээ.

 

Амиа алдсан 13 монгол цэргийн нэрсийг зүүн талд жагсаажээ

 

 Дайн дууссан жил буюу 1945 онд уг цамхгийн байгуулжээ. Үүнээс хойш 1957 онд Төрийн зөвлөлийн шийдвэрээр дахин шинэчилж зурган дээр харагдаж буй шиг том болгосон байна. Өмнө, хойд талд нь гурван улсын төрийн далбааг мөн сийлж өгчээ. Энэ нь олон улсын найрамдлыг харуулсан байна. Цамхагийн өмнө нэгэн танилцуулах самбар байх бөгөөд энэ нь Японы эзлэн түрэмгийллийн дайны байр, байдал тухайн үеийн нөхцлийн талаар товчхон бичсэн байна. Цамхагийн өндөр 28.8 метр бөгөөд 360 хавтгай дөрвөлжин метр талбайг эзэлдэг байна.  Хэдийгээр бид энэ дайнд олон дайчнаа алдсан ч тэдний үнэт амиар дайны ялалт яг энэ даваанд ирж байжээ. Дайны шийдвэрлэх тулаан энэ газар болж байсан гэсэн үг юм. Амь үрэгдсэн баатруудад зориулж Хятад, Орос болон Монголын албаны хүмүүс жил бүр ирж хүндэтгэл үзүүлдэг байна. Уг дурсгалын цамхгийг Хятадын талаас өндөр харуул, хамгаалалтан дор байлгадаг аж. Энэ даваа нь одоо тэр чигээрээ үрэгдсэн баатруудад зориулсан дурсгалын бунханд цэцэрлэгт хүрээлэн болжээ. Японы эзлэн түрэмгийллийн эсрэг нэгдэн, нийлсэн Хятад, Орос, Монгол гурван улсын түүх бүдгэрээгүйн тод илрэл болсон энэ цамхагтай танилцахад ийм байлаа.

 

ДАЙНЫ ЦЭЦЭГСИЙГ САНАГДУУЛАМ НАНЬЖИН ХОТ

Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжингийн их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейн гаднах хөшөө

 

БНХАУ-д ажлын айлчлал хийсэн сэтгүүлчдийн баг тус улсад ажиллах гурав дахь өдрөө Наньжин хотыг зорилоо. Тус хот нь Бээжингээс 1500 км зайд орших бөгөөд аж, үйлдвэрлэл өндөр хөгжсөн Хятадын томоохон хотуудын нэг юм. Эрт үед Хятадын нийслэл байсан учраас Жин буюу нийслэл гэсэн үгийг төгсгөлдөө авчээ. Энэ үг нь өмнөд нийслэл гэсэн утгатай үг аж. Харин одооны нийслэл Бээжинг хойд нийслэл гэж үздэг байна. Нийслэл хотоос хэдий 1000 гаруй км зайтай ч хүрч очиход тийм ч төвөгтэй биш. Говь-Алтай аймгийн захын сум руу машинаар 24 цаг явж хүрэх хэмжээний энэ газрыг  хурдны галт тэргээр ердөө 4:30 цагт туулах аж. Хятад улс хурдны галт тэрэгний зам, өртөө зэргийг гайхалтай сайн зохион байгуулалттайгаар шийдэж өгсөн байна. Их дургүй нь хүрвэл +37 хэм хүртэл халдаг энэ хотын хувьд нийт 8 сая хүн амтайгаар Хөх мөрнийг дэрлэн амьдарцгааж байна.

 

Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейн гаднах хөшөө

Бидний тус хотод ирсэн зорилго бол Хятадыг түрэмгийлсэн Япон цэргүүдийн үйлдсэн Наньжины их хядлагад нас барсан хүмүүсийн дурсгалын музейтэй танилцах юм. Япон цэргийн арми 1937 оны 12 дугаар сараас 1938 оны 1 сарын хооронд Наньжины хотыг эзлэн түрэмгийлж их хядлагыг явуулжээ. Ингэхдээ "Гурвыг хоослох” гэх бодлого хэрэгжүүлж байжээ. Тэр нь алж, булааж, шатааж дуусгах гэнэ. Япон цэргүүд ердөө 42 хоногийн хугацаанд  Наньжины 300 мянган хүний амь насыг хөнөөсөн байна. Мөн 100 мянган хүнийг амьдаар нь булж байжээ. Энэ мэт гунигт дурсамжийг нутгийн иргэдэд үлдээсэн түүхийн талаарх мэдээллийг бид Наньжины их хядлагад нас барсан ах дүүсийн дурсгалын музейтэй танилцахдаа илүү мэдсэн юм.

 

Музейн гадна нэгэн том хөшөө байх аж. Цамц нь урагдаж, үс нь арзайсан навсархай хувцастай хөл нүцгэн ээж нас барсан хүүгийнхээ цогцсыг дааж ядан тэвэрч гашуудаж буй дүр төрхтэй тус хөшөө нь уг музейн онцлогийг шууд харуулаад өгнө. Үүнээс гадна хөтлөлцөөд зугатаж буй хүүхдүүд, шархдсан нэгийгээ үүрч яваа цэргүүд хүүхдүүдээ тэврээд зугатахдаа өрөөсөн гутлаа гээж орхисон аав зэрэг дүр дүрслэлийг зэргийг музейн гадна баримлаар үзүүлжээ.

 

Тус музейг 700 сая гаруй юаниар санхүүжүүлж дайны дараахан байгуулж байжээ. Одоо жил бүр урсгал засвар хийдэг бөгөөд Хятадын төрийн зөвлөл хүртэл анхааралдаа авдаг байна.  Уг музей нь хэмжээ болон ач холбогдлоороо Хятададаа нэгдүгээрт жагсдаг. Хятад улс өнгөрсөн жил 12 сарын 13-ны өдрийг олон нийтийн гашуудлын өдөр хэмээн зарлажээ. Тиймээс жил бүрийн энэ өдөр нас, барсан ахан дүүсээ дурсан санаж, тэдэнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Музейн хэлбэр нь усан онгоц шиг бөгөөд энэ нь энхтайваныг  бэлгэдэжээ. Наньжинчууд япончуудын үйлдсэн хядлагын өдрийг хэзээ ч мартаж болохгүй түүхийн нэгээхэн хэсэг гэж боддог байна. Музей дотор орвол их харанхуй бөгөөд гэрлийг их бүдэг байхар шийдэж өгчээ.

Тухайн үед япон цэргүүд хэвлэлээр худал мэдээллийг зориудаа цацдаг байсан байна. Тухайлбал, япон цэргүүд хятадын ард түмэнд эелдэг, найрсагаар хандаж байна. Цаашлаад хүүхдүүдтэй нь тоглож хүмүүсийг эмчилж байна гэх мэт. Харин амьдрал дээр тэд олон хүний амь насанд хүрч байсан байна.

 

Хамгийн эхний танхимд том дэлгэц байх бөгөөд түүн дотор их хядлагад амиа алдсан хүмүүсийн зураг 12 минут тутамд ээлжлэн гарах аж. Учир нь их хядлагыг зохион байгуулсан хугацааг цаг минутаар хэмжиж үзвэл  12 минутад нэг хүн нас барсан байна. Дэлгэцийн өмнө зул мэт маш олон бүдэг улаан гэрлүүдийг асаажээ.

 

Мөн цааш явж нэгэн танхим руу орвол их хядлагыг хэрхэн явуулж байсан талаарх гэрэл зургуудыг байрлуулжээ. Эдгээр зургуудаас харвал тус хотын иргэдийг олноор нь нэг дор хомгорлон устгаж эсвэл амьдаар нь шатааж байжээ. Тухайн үед Хөх мөрний эргээр 100 мянга гаруй хүнийг алсан хэрэг болсон бөгөөд энэ нь хүмүүсийг олноор нь амь насыг нь бүрэлгэсэн хамгийн том хэрэг болжээ. Мөн ард иргэд рүү түрэмгийлэн дайрсан гэж музейн тайлбарлагч хэлж байв. Ингэхдээ хүүхэд, эмэгтэйчүүд болон буу зэвсэггүй энгийн ард иргэдийг хэрцгийгээр хөнөөдөг байжээ. Тухайлбал, охид эмэгтэйчүүдийг хүчиндэх, байшин сууринг нураах, хүмүүсийг тамалж тавлаж алах, олноор нь нэг дор буудан хороох тэр бүү хэл гэдэс дотрыг нь хүртэл гаргаж, дөрвөн мөчийг нь салгах гэх харгис үйлдлүүдийг гаргаж байсан гэнэ. Уг музей дотор нас бараад буй хүүхдүүдийн олон зураг байхаас гадна толгойг нь таслаад аманд нь тамхи зуулгаад шонд өлгөсөн эрэгтэйн зураг гэх мэт нүд халтирам үзвэрүүд байна. Мөн тухайн дайнаас амьд үлдсэн цөөн хүмүүсийн ярьсан дээр үндэслэн тэр үеийн ард иргэдийн амьдралыг тэр чигээр нь дүрсэлсэн ахуйг хийж өгчээ.

 Япончууд Нянжинь хотыг эзлээд байх үед хүн алж хүртэл тоглодог байжээ. Музейн тайлбарлагчийн хэлж буйгаар япончууд Нянжин руу дайрах үедээ хүн алах тэмцээн явуулсан байна. 10 минутын дотор хэн нь түрүүлж 100 хүнийг алах вэ гэдэг уралдааныг зарлажээ. Тэгээд хоёр япон цэрэг уг уралдаанд оролцож,  нэг нь 105 нөгөөх нь 106 хүний аминд хүрчээ. Тиймээс уг тэмцээнд хэн ялсныг шалгаруулж чадаагүй гэж үзэн дахин тэмцээнийг зарласан байна. Тухайн үедээ энэ хоёр цэргийн талаар Японы сонинуудад үндэсний баатар хэмээн бичиж байжээ.

Хожим дээрх хоёр цэргийг алс Дорнодын шүүхээс цаазаар авах ялаар шийтгэж байжээ.

Тухайн үед япончууд агаараас дайралт хийж бөмбөг хаях, буудах, тэслэх гэх мэт аргуудыг хэрэглэж байжээ. Тэдний хэрэглэж байсан зэвсгүүд ч уг музейд байна. Тухайн үед япончууд төмөр дуулгатай, цэргийн бүрэн тоноглогдсон хувцастай байсан бол Наньжинчууд сүрлэн малгай, хувцас улаан гараараа л тулалдаж байсан гэж музейн тайлбарлагч хэлж байна. Наньжинууд тус музейгээ маш өвөрмөц зохион байгуулалттайгаар байгуулжээ.  Нас барсан хүмүүсийнхээ нэрсийг нэгэн танхимын ханаар дүүртэл нь сийлжээ. Нэрийг тойроод ган хавтас байх бөгөөд энэ түүхийн хэзээ ч арилшгүй бат бөх ган шиг зүйл гэдгийг илтгэдэг байна. Бас дайнтай холбоотой олон баримт бичгүүд байх аж.

Мөн их хядлагад амь өртсөн хүмүүсийн ясыг олж яг газар дор оршуулсан хэлбэрээр нь үзвэр болгожээ. Цаашлаад эдгээр хүмүүс биеийнхээ аль хэсэгт шарх авч амь алдсан талаар ч мэдэж авсан байна. Музей дотор бүхэлдээ түгшүүртэй нэгэн ая тоглогдоно. Их хядлага болохоос өмнө Наньжин хот нийт 1 сая 10 мянган хүн амтай байсан. Хядлагын үеэр 500 мянган хүн дүрвэж гарсан бол үлдсэн нь нутаг дэвсгэрээ хамгаалж үлдэж байжээ.

 

Гэсэн ч тэд тэмцсэний эцэст газар нутгаа хамгаалж үлдэж чадсан байна. Мөн хүнд хэцүү цагт чадлаараа тусалж байсан гадаадын иргэдийн хөшөөг хийж намтарын хамтаар уг музейд дурсгал болгожээ. Мөн их хядлагатай холбоотой бүх баримт бичгийг музейд залсан бөгөөд энэ нь музей нэг ханыг битүү дүүргэх аж. Наньжинууд одоог хүртэл япончуудад дургуй байдаг гэж тэндхийн иргэд ярьж байна.

 

Их хядлагын дараа Алс Дорнодын цэргийн шүүх болон Дайны гэмт хэрэгтний шүүх уг хэргийг шүүж хэрэгтнүүдэд болон дайныг удирдсан цэргийн жанжинд цаазын ял оноожээ.  

 

Ийнхүү бид их хядлагатай холбоотой түүхийн нэгэн музейтэй танилцахад Хятадын алдарт "Дайны цэцэгс" киног дахин үзмээр санагдав. Хятадууд жуулчид болон гадны төлөөлөгчдөд Чөлөөлөх дайнтай холбоотой түүхийг танилцуулж түүхийн нэгээхэн хэсгийг сурталчилж буйгийн тод жишээ бол энэ.

Төгсгөлд нь дурдахад, нэг тэрбум гаруй хүн амтай дэлхийн том хотын ард түмэн модоо тарьж, их зохион байгуулалттайгаар өдөр бүр хөгжил дэвшил рүү тэмүүлж даруухан аж төрж байна.

Т.ХУЛАН 24TSAG.MN

Монгол улсын хэвлэлийн төлөөлөгчдийн айлчлал өндөрлөв

$
0
0

БНХАУ-ын төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны урилгаар, Монгол улсын 50 сэтгүүлчээс бүрдсэн төлөөлөгчид 6-р сарын 29-өөс 7-р сарын 5-ны өдрүүдэд Хятадын Бээжин, Хэбэй, Жянсж нутгуудаар айлчлав.

Монгол улсын хэвлэлийн төлөөлөгчдийн айлчлал өндөрлөв
Хятадын гадаад харилцааны яамнд айлчлав

Тэд айлчлалаар дамжуулж, Хятадын сүүлийн жилүүдийн хөгжлийн байдалтай танилцаж, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Хятадын хэвлэлийн байгууллагатай хамтран ажиллаж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн ажиллагааг бүх талаар мэдээлэхийг зорьсон байна.


Хятадын цайны соёлтой таналцав

2014 оны 8-р сард, Хятад Монголын хоёр тэргүүн "БНХАУ, Монгол улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг байгуулах тухай хамтарсан тунхаг"-т гарын үсэг зурж, ирээдүйн 5 жилийн хугацаанд Монгол улсын хэвлэл мэдээллийн 250 төлөөлөгчийг урьж Хятадад айлчлуулахаар болсон юм.


ХОУР-тай танилцаж байна

Монголын чөлөөт сэтгүүлчдийн холбоо, МОНЦАМЭ агентлаг, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Үндэстний шуудан сонин зэрэг байгууллагын 50 сэтгүүлчээс бүрдсэн эхний бүлгийн төлөөлөгчид Бээжинд айлчлах үеэрээ Хятадын гадаад харилцааны яам, Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэг, Хятадын олон улсын радиогийн үйл ажиллагаатай танилцав.


ХОУР-д уулзалт хийв

Хятадын сэтгүүлчдийн нийгэмлэгт айлчлахад Монголын төлөөлөгчид сэтгүүлчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн консулын байгууллагын тухай анхаарал хандуулж асуулт тавьсан байна.


Японы түрэмгийллийн эсрэг дайнд амь үрэгдсэн Зөвлөлт Монголын баатруудын дурсгалын цамхагт цэцэг өргөв

Хятадын олон улсын радиод айлчлах үеэр хоёр тал мөн мэдээлэл солилцох, техникийн шинэчлэлт, хамтын ажиллагааг өрнүүлэх талаар санал бодлоо солилцлоо.


Японы түрэмгийллийн эсрэг дайнд амь үрэгдсэн Зөвлөлт Монголын баатруудын дурсгалын цамхаг

7-р сарын 1-ний өдөр, Монгол улсын хэвлэлийн төлөөлөгчид Хэбэй мужийн Жан Бей шяньд байрлаж буй Зөвлөлт Монголын баатруудын дурсгалын цамхагт цэцэг өргөж, эмгэнэл илэрхийлэв.


Японы түрэмгийлэгчдийн үйлдсэн Наньжингийн их хядлагад Хятадын 300 мянган иргэн амиа алдав

Айлчлалын үеэр төлөөлөгчид мөн Жянсу мужийн төв Наньжинд буй Наньжингийн их хядлагын музей, түүхэн музей, Бээжингийн урт цагаан хэрэмтэй танилцаж, түүхэнд зөвөөр хандаж, энх тайвныг эрхэмлэх ёстой гэж онцолсон байна. \Урьхан\


Наньжингийн их хядлагын музей


Наньжингийн музей


Музейтэй танилцаж байгаа нь


Урт цагаан хэрмээр аялав


Урт цагаан хэрэм дээр хамтдаа

china radio


Хятадын талаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

$
0
0

Хятадын талаас хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэӨМӨЗО-ны Бугат хотноо энэ сарын 20-23-ны өдрүүдэд "Монгол, Орос, Хятадын худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 11 дэх удаагийн нэгдсэн чуулган, форум”, "Бугатын машин механизмын хоёр дахь удаагийн үзэсгэлэн” зохион байгуулагдлаа. Бугат хот бол БНХАУ-ын хүнд машин механизм, гангийн үйлдвэрлэлийн төв, аж үйлдвэрийн хамгийн том хот гэдгээрээ алдартай юм.

 

Уг арга хэмжээнд Монголын  талаас МҮХАҮТ, тус танхимын дэргэдэх БНХАУ-тай хамтран ажиллах зөвлөл, Аж үйлдвэрийн яам, БОНХАЖЯ-ны төлөөлөл, Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийн захиргаа, бизнес эрхлэгчид, үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгж гээд нийтдээ 200 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

 

Хятад болон Оросын талаас 300 гаруй төлөөлөл оролцож, гурван орны худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцон хөрөнгө оруулалтын орчин,  хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх боломжуудын талаар зөвлөлдлөө.

 

Энэхүү уулзалт, форум нь ОХУ-ын Уфа хотноо болсон гурван орны тэргүүнүүдийн уулзалтын дараа болж буйгаараа өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо хэмээн Хятад, Орос, Монголын талын оролцогчид онцолж байв.

 

Форумын Монголын талын бэлтгэл ажлыг БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл хангасан бөгөөд зөвлөлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Бямбацогт мэдээлэл хийж, Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо болон муж хотуудын салбар хороодын удирдлагатай уулзаж, цаашид Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллахаар болсон байна.

 

Зөвлөлийн зүгээс нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, Монголд хэрэгжих дэд бүтэц, үйлдвэрлэл, бизнесийн төслүүдийг хөрөнгө оруулагчдад санал болгон танилцуулах ажлыг хийхээр төлөвлөжээ.

 

Иймд тодорхой, томоохон төсөлдөө хөрөнгө оруулагч хайж байгаа манай бизнес эрхлэгчид ирэх наймдугаар сарын 15-наас өмнө тус зөвлөл /БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн нарийн бичиг Г.Жигжидсүрэнтэй 99080791 утсаар холбогдох/-д хандан, хамтран ажиллах боломжтой юм байна.

 

П.Наран

Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа

$
0
0

Хөх хотноо есдүгээр сарын 25-30-нд болсон Монгол, Хятад, Орос гурван улсын залуу удирдагчдын чуулганыг сурвалжлах боломж тохиосон юм. Энэхүү чуулган нь Тал нутгийн торгоны замыг эдийн засгийн гол зангилаа бүс болгож, гурван улсын залуус нэгдэж хамтдаа хөгжих гарцыг олоход гол ач холбогдол нь оршиж байлаа. Бүс нутгийн томоохонд тооцогдох уулзалтад Монголын залуучуудын холбоог төлөөлж аймаг орон нутаг, бүх улс төрийн нам, бизнесийн салбарын 33 манлайлагч залуустай нэг баг болж, аян замдаа гарсан юм. Монголын төлөөлөгчид Замын-Үүд хүртэл орон нутгийн галт тэргээр зорчиж, цааш Эрээн хот руу автобусаар явсан бөгөөд тус хотын Залуучуудын холбооны тэргүүлэгч Ван Чин Сун биднийг угтан авч, Хөх хот руу хамтдаа явцгаав.

 

Тав орчим цаг үргэлжилсэн аяллын турш өмнө хөршийн хотууд хэрхэн хөгжиж буйг зах зухаас нь ажиглаж, Замын-Үүд хүртэл галт тэргээр явахдаа харсан дүр зургийг яах аргагүй харьцуулж байв. Өртөөнөөс өртөө хооронд тал нутаг хэдэн толгой малнаас өөр юу ч харагдаагүй билээ. Харин урд хөршид таван цагийн аяллын туршид явахад замд таарсан газар бүр тариа, ногоо, эсвэл зулзаган мод тарьсан байх бөгөөд талбай дээр ургацаа хураах хүмүүс олон таарсан. Зөвхөн энэ дүр зургаас урд хөршийнхөн ямар хөдөлмөрч хүмүүс болох нь маргаангүй харагдах аж.

Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа
Эдийн засгийн салбарт ажилладаг залуус Өвөрмонголын “Yili” болон “Monmilk” сүүний үйлдвэртэй танилцлаа

Бид ийн явсаар 17.00 цагийн үед зочид буудалдаа ирцгээв. Есдүгээр сарын 26-нд гурван улсын Залуучуудын холбооны нарийн бичгийн дарга нарын хурал болж, манай залуус дугуй ширээний уулзалтад нэмж тусгах санал болоод өөрийн орны байр сууриа хэлэлцэв. Монголын залуучуудын холбооны Соёлын байнгын хорооны дарга Б.Төрсүлд маш том зорилго тавьж ирснээ дуулгаад, хөрш зэргэлдээ хоёр улстай харилцан тоглолт зохион байгуулах, соёлын чиглэлээр оюутан солилцох зэрэг тодорхой саналуудыг уламжилж өгөхийг МЗХ-ны генсек О.Алтансүхээс хүссэн юм. Түүний хүсэлт ч ёсоор болж, гурван тал энэ салбарт цаашид хамтарч ажиллахаар болсон нь энэ удаагийн гурван талт уулзалтын нэг үр дүн байлаа.


Энэ үеэр Хөх хот дахь "Сэцэн танаа” арт галлерейд "Тал нутгийн торгоны замын болзоо” гурван улсын залуу уран бүтээлчдийн уран зургийн хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болсон юм. Уг үзэсгэлэнд манай Төрийн шагналт зураач Д.Гунгаа, Ш.Чимэддорж болон Урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Бумандорж нарын ахмад уран бүтээлчид болон 20 гаруй залуу уран бүтээлчдийн 30 орчим бүтээлийг дэлгэжээ. Гурван улсын залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой энэхүү үзэсгэлэнд уран зураг, уран баримал, графикийн бүх төрөл болон тосон зургийн бүтээлүүдийг багтаасан байв. "Сэцэн танаа” арт галлерейд Монголын амьдралыг тусгасан гаднын уран бүтээлчдийн зураг олны анхаарлыг татаж байсан юм. БНХАУ-ын зураач Луо Шипин "Би энэ үзэсгэлэнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллыг харуулсан бүтээлээрээ оролцож байна. Надад танай нутгийн тухай зурсан олон бүтээл бий. Гэхдээ гэр хороолол нь монголчуудын тал нутгийн нүүдэлчин амьдралыг илүү санагдуулдаг учраас энэхүү бүтээлээ сонгосон” гэв.


Ийнхүү хоёр өдөр үргэлжилсэн залуу удирдагчдын чуулганаар тэд асуудлаа хэлэлцэж, нэгдсэн байр суурьтай болсноор харилцан ашигтай хамтран ажиллах олон төслийг үзэглэсэн бөгөөд энэ талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

Хурлын дөрөв дэх өдөр бид Хөх хот дахь зарим салбарын үйл ажиллагаатай танилцсан юм. Тухайлбал, боловсролын салбарын удирдагч залуус Өвөрмонголын Багшийн их сургууль, соёлын салбарынхан Соёлын дээд сургуультай нь танилцсан бол хэвлэл мэдээллийнхэн "Одон” телевизийг зорилоо.

Харин эдийн засгийн чиглэлээр ажилладаг удирдагч залуус Өвөрмонголын "Yili” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцав. Сэтгүүлч миний хувьд Азид нэг, дэлхийд аравдугаарт эрэмбэлэгддэг шингэн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах завшаан тохиосон юм. Хотын төвөөсөө 40 орчим минут яваад хүрдэг "Yili Industrial Group Co., Ltd” нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгч аж. Тус компани 2005 оны долдугаар сард Хөх хот дахь үндсэн үйлдвэр дотроо Ази тивд хамгийн том төдийгүй хамгийн дэвшилтэт технологи бүхий сүү боловсруулах үйлдвэр байгуулсан байна. Үйлдвэрлэлээс тээвэрлэлт хүртэлх бүх үйл ажиллагааг бүрэн автоматжуулжээ. Савлагааны таван робот машинтай бөгөөд нэг робот машин 300 хүний ажил хийдэг юм байна. Нэг сүүний машин цагт 22 мянган сүү савладаг нь үнэхээр гайхмаар үзүүлэлт биш гэж үү.

Хятад орон даяар таран байрласан "Yili”-гийн олон арван үйлдвэрт сүү, тараг, тос, бяслаг, хуурай сүү зэрэг 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бүтээгдэхүүнээ дотооддоо борлуулдаг бөгөөд манай улс болон Вьетнам зэрэг хөрш зэргэлдээ оронд тодорхой хэмжээгээр экспортолдог байна. "Yili” нь сүү боловсруулах шинэ үйлдвэрүүдийн хамт бүтээгдэхүүн хуваарилах төвийг хамт байгуулжээ. Хуваарилах төв нь 20,024 ширхэг суурь тавцанд ачиж буулгах хүчин чадалтай раам хийц бүхий тусгай системтэй. Үйлдвэр нь 18 тусгай дамжлага шугамаас өдөр тутам 1500 тонн шинэ сүү үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаасан хайрцганд савласан сүүг туузан дамжлага ашиглан хуваарилах төвд тээвэрлэдэг аж. Робот төхөөрөмжүүд савласан сүүг суурь тавцангуудад өрөх бөгөөд үүнийг нь өндөр хурдны "Ангилан дамжуулагч төхөөрөмж”-өөр зөөж, түр хадгалах байранд хадгална. Тэр агуулах нь мөн л Азидаа хамгийн том нь. Бүтээгдэхүүнийг гадагш тээвэрлэх цаг болмогц зөөгч төхөөрөмж түр хадгалах байрнаас тавцангуудыг гадагш зөөнө. Өдөрт тээвэрлэх хэмжээ нь бусад үйлдвэрээс ирж буй бүтээгдэхүүнийг оролцуулаад 2000 орчим тонн. Бүрэн автоматжсан ажиллагаатай учраас бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, савлаж, тээвэрлэхэд хүний ажиллагаа огт хэрэггүй аж.


Үйлдвэрлэлийнхээ хүрээг тэлэх үүднээс Хөх хотод барьсантай ижил таван үйлдвэрийг Шиньян, Хефэй, Хебэйд шинээр байгуулжээ. "Yili” группийн орлогч захирал Вэй Линцун "Манай үйлдвэр 2005 онд байгуулагдсан. Азид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ нэгдүгээрт, дэлхийд эхний аравт ордог. Өнгөрсөн жил 500 сая юанийн борлуулалт хийсэн. Жилийн нийт дундаж үйлдвэрлэл хоёр сая тонн. Үйлдвэр хэдий бүрэн автомат ч 15 мянган ажилтан, албан хаагчтай” хэмээх мэдээллийг билдэнд өгсөн юм.


Хамгийн сүүлчийн өдөр бид Өвөрмонголын музейтэй танилцав. Өвөрмонголын автономит улс байх үед буюу 1957 онд анхны музейг байгуулж байжээ. Харин уг байшин нь өдгөө зөвхөн түүх дурсгалын журмаар л үлдсэн байна. 2007 онд хуучин музейгээс арав дахин том музей байгуулсан нь бидний нүдээр үзэж яйваа газар аж. Дөрвөн давхар уг музейг үзэж дуусгана гэвэл бүтэн өдөр ч багадах тул бид дөрвөн танхимаар нь л орж сонирхсон. Монголын нутгаас олдсон үлэг гүрвэлүүдээр байгуулсан танхимаа нэлээд бахархан танилцуулж, Эрээн хотыг үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн танилцуулдаг нь манай залуусын ундууцлыг хүргэснийг нуух юун.

Ийнхүү тав хоног үргэлжилсэн гурван орны удирдагч залуусын анхны чуулган амжилттай болж өндөрлөлөө.

 

Чуулганы үеэр байгуулсан гэрээ, хэлэлцээрүүд амжилттай хэрэгжиж, манай залууст үр өгөөжөө өгнө гэдэгт эргэлзэхгүй байна.


Б.Бямбасүрэн

Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ

$
0
0
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ. Алба амины ажлаар очвол энэ музейг үзвэл зүгээр шүү.  Динозаврын ясны асар том олдвор дээр тухайн олдворыг нь огт хөндөлгүйгээр музейгээ барьснаас гадна Монгол зан заншил ёс уламжлалын тусдаа музейтэй. Тэнд нь бас хүн төрөлхтний нээлт бүтээлийн гайхамшгууд, форше мерседес машины анхны загварууд... гээд үзэж харах юм нэлээд бий. 
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ
Эрээнд ийм сайхан динозаврын музей байдгийг хүмүүс тэр бүрий мэддэггүй юм билээ

8000 юаний өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулна

$
0
0

 8000 юаний өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулна

БНХАУ-ын Си Зинпин даргын санаачилсан "Нэг бүс Нэг зам” стратегийг хэрэгжүүлэхтэй холбогдон ӨМӨЗО-ны Ардын Засгийн Газраас зөвшөөрөл олгон, Эрээн хотын Ардын Засгийн Газар хилийн худалдааны бүсийг байгуулах төсөл хэрэгжиж байгаа юм байна. Төслийн үйл ажиллагаа 2014 оны наймдугаар сард эхэлж энэ онд багтан нэгдүгээр ээлжийн барилга байгууламжийг дуусгахаар төлөвлөсөн аж.

Эрээн хотыг Хятад улсын хойд зүгийн нээлттэй түшиц бүс нутаг болгох, боомтын хүчин чадлыг дээшлүүлэх, хилийн худалдааг өргөжүүлэх, боомтын эдийн засгийг хөгжүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд асар их хувь нэмрийг оруулна хэмээн үзэж буй ажээ. "Хилийн иргэдийн худалдааны бүс” төслийг энэ онд багтаан туршилтын үйл ажиллагааг явуулах ба бүтээн байгуулалт нийт 74000 м2 талбайг хамарч байгаа.

Хилийн худалдааны бүс нь худалдааны бүс, логистокийн үйлчилгээний бүс, агуулахын бүс, нэгдсэн цахим худалдааны платформ, уламжлалт хилийн иргэдийн худалдаа, цахим худалдаа, импорт экспортын барааны худалдаа, аялал жуулчлалын худалдан авалтын үйл ажиллагааг голлон явуулах аж.

Мөн боловсронгуй, орчин үеийн хилийн худалдааны бүсийн удирдлагын системийг байгуулж "Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлэн, хил гааль хорио цээрийн үйл ажиллагааг нэгтгэсэн хууль сахиулах хяналт шалгалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, боомтын хилийн иргэдийн худалдаа үйлчилгээний түвшин, логистикийн түвшин, бизнес, аялал жуулчлалын үйлчилгээний үүрэг чадавхийг дээшлүүлэн, хамгийн богино хугацаанд хамгийн бага өртөг зардлаар хилийн иргэдийн худалдааны бүсэд сайн чанарын үйчилгээгээр хангах юм байна.

"Хилийн иргэдийн худалдааны бүс” нь 26 м2 бүхий нийт 350 стенд, Монгол Улсад 150 стендийг өгөх ба зөвхөн МҮХАҮТ-ын зөвшөөрлөөр аж ахуйн нэгжүүдийг бүртгэн, бизнес эрхлэгчдийг оролцуулах ба нэг хүн нэг удаад 8000 юаний өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах эрхтэй аж. "Хилийн иргэдийн худалдааны бүс” байгуулагдсанаар Монгол Улсын бизнес эрхлэгчдэд БНХАУ-ын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргах нээлттэй боломж гарч байгаа гэж үзжээ.

БНХАУ-ТАЙ ХИЙСЭН ХУДАЛДАА 10.8 ХУВИАР БУУРЧЭЭ

$
0
0
 БНХАУ-ТАЙ ХИЙСЭН ХУДАЛДАА 10.8 ХУВИАР БУУРЧЭЭ
 
Энэ оны эхний 4 сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар буюу 276.4 сая ам.доллараар буурч 2210.1 сая ам.долларт хүрсэн.

 Үүнд экспорт 7.2 хувиар буюу 104.9 сая ам.доллараар, импорт 16.6 хувиар буюу 171.5 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 484.6 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 66.6 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

 Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 62.4 хувь буюу 1379.0 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 10.4 хувь буюу 228.8 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 10.8 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 27.8 хувиар буурсан байна.

БНХАУ.ӨМӨЗО. Хянган аймаг. Улаанхот. 2016.05.16-17 ны өдрүүд

$
0
0

 БНХАУ.ӨМӨЗО. Хянган аймаг. Улаанхот. 2016.05.16-17 ны өдрүүд
БНХАУ.ӨМӨЗО. Хянган аймаг. Улаанхот. 2016.05.16-17 ны өдрүүд
БНХАУ.ӨМӨЗО. Хянган аймаг. Улаанхот. 2016.05.16-17 ны өдрүүд
БНХАУ.ӨМӨЗО. Хянган аймаг. Улаанхот. 2016.05.16-17 ны өдрүүд

БНХАУ.ӨМӨЗО. Хянган аймаг. Улаанхот. 2016.05.16-17 ны өдрүүд.

3 улсын мэргэжлийн сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд.Хянган хонины үүлдэр баталгаажуулах олон улсын хуралд оролцоод ирлээ. Уг хуралд Монгол, Орос, Хятад болон Австрали улсын төлөөлөгчид оролцов. Тэд нутгийн монгол омгийн хонийг Австралийн цагаан хоньтой эрлийзжүүлэн шинэ үүлдэрийн Хянган хонийг гаргаж авчээ.Тэд мал аж ахуйн салбарт дэвшилтэт технлоги хэрэглэж бүс нутгийнхаа түвшинд эдийн засагт жин дарахуйц үйл ажиллагаа явуулж байгаа нь харагдаж байлаа.Манай улс хонины аж ахуйн салбарт өөрчлөлт хийж экспортод зориулсан хонины шинэ үүлдэрийг бий болгох нь зүйтэй санагдав. Энэ чиглэлээр 3 улсын уламжлалт харилцаат сургуулиуд төдийгүй ХААИС-ийн МАА-н хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж малын үржлийн техникчийн ангийг нээх нь зүйтэй гэж үзлээ.

Өвөр монголын хамгийн том аж үйлдвэр, эдийн засаг, уул уурхайн Бугат хотын Өдрүүд 2016 үзэсгэлэн

$
0
0
Өвөр монголын хамгийн том аж үйлдвэр, эдийн засаг, уул уурхайн Бугат хотын Өдрүүд 2016 үзэсгэлэн, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чуулга уулзалт 8-р сарын 5-аас 7-ний өдрүүдэд Мишээл Экспо төвд анх удаа зохион байгуулагдах гэж байна.
Өвөр монголын хамгийн том аж үйлдвэр, эдийн засаг, уул уурхайн Бугат хотын Өдрүүд 2016 үзэсгэлэн

Өвөр Монгол сүүлийн 5 жилд 300 сая жуулчин хүлээн авсан байна

$
0
0
Өвөр Монгол сүүлийн 5 жилд 300 сая жуулчин хүлээн авсан байна.

 

Өвөр Монгол сүүлийн 5 жилд 300 сая жуулчин хүлээн авсан байна

Өвөр Монголын Өөртөө Засах Орны Аялал жуулчлалын товчооноос мэдээлснээр, сүүлийн 5 жилд Өвөр Монголын аялал жуулчлал хурдтай хөгжиж, давхардсан тоогоор нийт 342 сая жуулчин хүлээн авчээ.  

Өвөр Монгол сүүлийн 5 жилд 300 сая жуулчин хүлээн авсан байна

Энэ нь "Арван нэгдүгээр таван жил”-ийн хөгжлийн төслийн үеэс 194 хувиар нэмэгдэн, жил дундж өсөлт 12 хувьд хүрсэн байна. Аялал жуулчлалын орлого 748.2 тэрбум юаньд хүрч, "Арван нэгдүгээр таван жил”-ийн хөгжлийн төслийн хугацаанаас 300 хувиар нэмэгдэн, жил дундаж өсөлт 26 хувьд хүрсэн үзүүлэлт гарчээ. 

Солонго

Ван Ян "Хятад-Америкийн аялал жуулчлалын жил-2016"хаалтын ёслолд оролцов

$
0
0

 Ван Ян "Хятад-Америкийн аялал жуулчлалын жил-2016" хаалтын ёслолд оролцов

 

Тухайн орон нутгийн цагаар 11-р сарын 20-ны орой "Хятад-Америкийн аялал жуулчлалын жил-2016" арга хэмжээний хаалтын ёслол Америкийн нийслэл Вашингтон хотноо боллоо. Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Ян хаалтын ёлолд оролцон үг хэлж, Хятад улсын дарга Ши Жиньпины баярын захидлыг уншиж танилцууллаа.

Ван Ян "Хятад-Америкийн аялал жуулчлалын жил-2016" арга хэмжээг зохиож байгаа нь хоёр орны иргэдийн харилцааг хөгжүүлэх гэсэн дарга Ши Жиньпин болон ерөнхийлөгч Обамагийн санаачилга юм. Энэ онд хоёр орон олон талын агуулга бүхий аялал жуулчлал болон иргэд хоорондын арга хэмжээ зохиож, аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны иргэдийн хоорондын итгэлийг нэмэгдүүлэв. Хоёр орны тэргүүний хүлээлт биелэлээ олж байна" гэлээ.

Тэрээр цааш нь ярихдаа: Хятад улс Америкийн хамт хүчин зүтгэж, визийн илүү тохиромжтой бодлого хэрэгжүүлэн, хоёр талын аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулан, туршлага солилцон, хамтран ажиллахыг дэмжих болно. Мөн харилцан ашигтай хамтдаа ялалт байгуулах зарчмаар Хятад -Америкийн аялал жуулчлалын шинэ байдлыг бий болгохыг хүсэж байна" гэлээ.

АНУ-ын худалдааны яамны сайд Пенни Притцкер хаалтын ёслолд оролцож, ерөнхийлөгч Барак Обамагийн "Хятад-Америкийн аялал жуулчлалын жил-2016" арга хэмжээ амжилттай өндөрлөхийг ерөөсөн баярын цахилгааныг уншиж хүргэв.


Н.Пүрэвжав орчуулав

Хятад Европыг холбосон анхны ээлжийн галт тэрэг хөдлөв

$
0
0

 Хятад Европыг холбосон анхны ээлжийн галт тэрэг хөдлөв

 

Жүншинь агентлагийн мэдээ: 20-ны 10 цаг 15 минутад, ӨМӨЗО-ы Улаанцаваас Алма-Ата хүрэх Хятад Европыг холбон аялах галт тэрэг Улаанцав хотоос хөдлөв.

Ингэснээр Ази Европын зах зээлийг шууд холбосон төмөр замын ачаа тээврийн үйлчилгээ Өвөр Монголд дахин бий боллоо. Хятадын умард нутагт оршдог Улаанцав хотын хувьд, газар зүйн байршлаар давуу талтай учраас Өвөр Монголын зүүнээс баруун тийш дайран өнгөрөх "түшиц" газар болжээ. Мөн хойд өмнөдийг холбосон уулзвар цэг, зүүн хойд, Хятадын хойд нутаг, баруун хойд бие зэрэг эдийн засгийн гурван том бүсийг дайран өнгөрөх зам харилцааны төв, Хятадаас Монгол, ОХУ, зүүн Европт хүрэх олон улсын чухал зам суваг болно. Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятад Европыг холбон аялах энэхүү галт тэрэг Ази Европын төмөр замд эзлэх Улаанцав хотын чухал давуу байршлыг ашиглаж, олон улсын ложистикийн цоо шинэ зам сувгийг байгуулж, ачаа барааг Монгол, ОХУ, Казакстан, Беларусь, Польш, Герман зэрэг оронд хүргэж, "Хятадад үйлдвэрлэв" салбарт экспортын цоо шинэ томоохон хаалга нээж өгсөн байна.

ӨМНӨД МОНГОЛЫН ҮҮД

$
0
0
 ӨМНӨД  МОНГОЛЫН ҮҮД
 

Б. Элбэгзаяа

/Аян замын тэмдэглэл/

Галт тэрэг хөдлөхдөө нэг их хүчтэй угзчаад, дотор нь яваа зорчигчдыг уулга алдтал дайвалзуулан аядсанаа зогсчихов уу хэмээлтэй нам болов. Тэгснээ, мэдэгдэхтэй үгүйтэй зөөлнөөр ган замаа мөрлөн, чимээ доргионыхоо хэмнэл давтлыг үүтгэн дорно зүг алгуур цувж эхэллээ.

Монголын маань илчит тэрэгний ааш аяг иймэрхүү билээ. Түүнд хаа нэг зорчих бид мэт нь бас ч сурч буй янзтай. Галт тэргээр барагтай бол аялдаггүй би бээр өмнөд хөршийг зорих аянд өдрийн од мэт аз тохион сэтгэл хөдлөн дөрөөлөхдөөн ийнхүү бүхээгт нь орж суухын цагт ая тухыг сая олдог билээ.

Монгол орон цаг тооллоо ухрааж өвлийн хуваарьт шилжсэний маргааш өглөө бидний хэдэн сэтгүүлч Замын-Үүдээр гарч, төдөлгүй хил гаалиар онцын саадгүй нэвтрээд Эрээн хотын "Солонгон хаалга”-наа хүрчихлээ. Өмнөд хөршийн үзэг үйлс нэгтэн нөхөд хэдийнэ ирээд унаа хөсөг зэхчихсэн байх агаад Дундад улс, Монгол хоёр орны гуч гаруй сэтгүүлч Хятад-Монгол-Орос гурван улсын "Эдийн засгийн коридор” бодлогын хүрээнд, хөрш хоёр орны энх цагийн үүд хаалга болсон боомтуудыг сурвалжлан танин мэдэх үндсэн зорилгод нэгдэн "Нэг бүс-нэг зам” уриан дор, бүтэн гаргийн турш аялан туулахад бэлэн болж буй нь энэ. Хятадын сэтгүүлчдийн багт Синхуа агентлаг, "Ард түмний өдрийн сонин”, "Хятадын өдрийн сонин”, "Хятадын мэдээ” агентлаг, Төвийн ардын радио, Өвөр Монголын радио, "Солонго” мэдээллийн төв, Өвөр Монголын "Одон” телевиз зэрэг хэвлэл мэдээллийн нөлөө бүхүй төлөөллүүд багтсан агаад ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны газрын дарга, бидний хуучин анд Баянжаргал абугайн ахалсан Хөххот, Бээжингийн баг Эрээн хотын хил гаалиар нэвтэрч буй монгол иргэдийн хөдөлгөөнийг сурвалжлан мэдээ сэлт, дүрс тайлбар бүрдүүлэхээс ажлаа эхэлжээ.

Харин Монгол Улсын хэвлэлийнхнийг МСНЭ, МҮОНТВ, Үндэсний радио, мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, "Хүмүүн бичиг” болон хятад хэлээрх "Монголын мэдээ” сонины сэтгүүлч, орчуулагчид, түүнчлэн Уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн арав гаруй сэтгүүлч нийлээд хорь гаруй хүнээс бүрдсэн баг төлөөлсөн байв.

Эрээн хотод бидний үзэж харсан зүйлсээс сэтгэлийн утас хөдөлгөм ганц хоёр нь толгойд үлдэж хоцорсон байна. Нэг дэх нь, улсын хилээр нэвтэрч буй машин техникийг шалгадаг гаалийн "Рентген төв”. Хоёрхон жилийн өмнөөс нэвтрүүлсэн уг төвд манай монголоос өмнөд хөрш рүү тээвэр хийж буй "УАЗ-469” голдуу машин тэрэгнүүдийг багахан хоромд шалгаж өнгөрүүлдэг. Энэ төвийн байр байшин авсаархан, ердөө ганцхан дан барилга байна. Зохих газраа орж зогссон машин тэргийг тус төвд дөрвөн ч дэлгэцээр "задлан” харж бүрэн шинжилдэг байна. Цахим дэлгэцэн дээр уг машины эд ангийн дотоод бүтэц бүхүй л хэлхээ холбоогоороо нэвт цоо харагдана. Нуусан хаасан бүхнийг энд цахим мэдрэхүйн систем хоромхон зуур илрүүлж чадна. Рентген гэхийн учир ийм юм. Гаалийн энэ дэвшил нь хүний хүч хөдөлмөр, цаг зав хэмнэхийн сацуу гадаа ажиллаж, даарч хөрөх, халуунд халах мэтийн ахуйн бэрхшээлүүдийг нэгэнд түүх болгон хоцроожээ. Одоохондоо хуурай газрын боомт бүхэнд бүрдүүлж амжаагүй байгаа энэ технологи манай улсын шалган нэвтрүүлэхийн хурд хүч ямархан түвшинд явааг нэг талаас сануулж харьцуулах, нөгөө талдаа баяжихын мөн болсон энэ улс хөгжихийн тухайд олсон зөөснөө зөв зүйлд зарах ухааныг сэтгүүрдэн байх мэт.

Эрээн хотод "Хилийн иргэдийн худалдааны бүс”-ийг буй болгосон нь урьд өмнө байгаагүй шинэ зүйлийн нэг учир энд, үзэж харсан онцлог гэмээр зүйлийн хоёрдохоор цохон нэрлэж болох байна. Монголын бизнес эрхлэгчид энд татваргүйгээр худалдаа эрхлэх боломжтой. Нэг удаад хоёр сая юань хүртэлх үнэ бүхүй бараа бүтээгдэхүүнийг хураамжгүйгээр хил нэвтрүүлэх эрхтэй гэж холбогдох хүмүүс нь хэлж байлаа.

Боомт сурвалжлах чиглэл бүхүй сэтгүүлчдийн хамтарсан багийн аяны дараагийн зогсоол Өмнөд Монголын нийслэл Хөххот бүлгээ. Хөххот бол Монголоос мянга таван зуун бээр илүү газар юм. Өвөр Монголын дундах эл буурал хотод манайхтай харилцах хуурай газрын боомт байх боломж үгүй нь мэдээжийн доторх хэрэг. Тэгэхээр тэнд буй боомт нь агаарынх байж таарна. Хөххотын агаарын боомтыг "Цагаан суварга” хэмээх ялдам сайхан үгээр нэрлэдэг ажээ. Нэлээд хуучирсан боловч нислэгийн /Өмнөд Монголынхоор "нисхэлийн”/ үйлчилгээгээ тасралтгүй хангаж, холыг ойртуулж, хоёрыг уулзуулсаар өнөө хүрчээ. Хөххотноо олон улсын тээвэр зуучийн "Шарые ложистик парк” хэмээх төмөр замын ачаа тээврийн зангилаа ажиллаж, ган замаар урсан өнгөрөх ачаа эргэлтийн голыг нугалж, эх газрын гүн рүү нэвтрэх болоод Орос, Европ дахинаа гаргах Дундад улсын худалдааны тээвэр зуучийн чухал үүргийг өөртөө хамаарч байдаг. Бидэнд сонирхуулсан уг паркийн нэгэн том агуулахад гэхэд л БНХАУ-д үйлдвэрлэсэн, том жижиг янз бүрийн "савлагаатай” орчин үеийн нимгэн дэлгэц бүхүй зурагтыг хэдэн үе зэрэгцүүлэн хадгалсан нь бүхэл бүтэн байшингийн дайтай зай талбай эзэлж байв.

Бид Хөххотноо бас Өвөр Монголын "Цахим боомт”-ыг сурвалжилсан юм. Цахим боомт гэдэг зүйл манайд байдаггүй болохоор бидний үгийн санд ч энэ нэр өнөөхөндөө үгүй билээ. Хил гаалийн үйлчилгээг иж бүрнээр цахимжуулан, цаг хугацаа, орон зай, хөрөнгө санхүүг үлэмж хэмнэн, нэг цэгийн үйлчилгээ, удирдлагын зангилаа үүсгэснээ ийнхүү нэрийдэж, тодорхойлж байна. Өмнөд Монголын "Цахим боомт”-д оруут том танхимд цахим дэлгэц байрлуулсан, түүгээр Монгол Улстай хиллэж буй тус орны арван найман боомтын өдөр тутмын ажиллагааг шууд харуулж, боомтын бодлогын хөгжлийн талаарх тойм мэдээллийг дүрс, тоо баримтаар илтгэж байв. Энэ дашрамд дурдахад, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Боомтын албаны даргын тухайд хоёр нэг үг хэлэх нь уншигч абугай таныг уйдаахгүй гэдэгт найдна. Тус албаны даргыг Гүе Ган гэнэ. Тэрбээр Хөххотод биднийг хүлээн авч, "Суудлын хурал” хийн, дэлгэрэнгүй мэдээлэл түгээж, хоёр орны сэтгүүлчдийн асуултад тодорхой хариулт өгч билээ. Гүе Ган дарга бол МУИС-д суралцаж төгссөн бөгөөд албаны хурлаа хятад хэлээрээ явуулж, завсар зайгаар нь бидэнтэй эх хэлээр маань төвөггүй харилцаж байлаа. Түүнийг бас Эрээн хотын даргаар ажиллаж байсан гэдгээр нь олон монгол хүн гадарлах болов уу. Боомт бол айл гэрээр юм бол үүд хаалга нь мөн. Тэгвэл өмнөд хөршдөө хөл тавих үүд хаалга болсон Боомтын албыг чухамхүү монголтой зузаан холбоотой энэ хүнээр удирдуулж эхэлсэн байна.

Дараа нь Хөххотоос хөдөөлсөн дөрөв дэх засаглалын багийнхан өрнө зүг хурдны замд нийлж, зүүн гар талд аж үйлдвэрийн хамгийн том Бугат хотыг хөвөөлөн, баруун гар талдаа хүрэн цоохор Даланхар уулыг бэллэн Баяннуур хотыг чиглэж явлаа. Энэ замд хятад улсын өөрийн үйлдвэрийн шинэхэн автомашинуудыг хоёр үелэн, цувуулан ачсан тээвэр байн байн тохиолдоно. Манайх шиг бусдын хуучин, элмэл голмолуудыг зөөхгүй, Өмнөд Монголын аль ч хотод очсон хятад хаяг шошготой машинаа хөлөглөж байдаг. Үүнийг бичигч, Хөххот, Бугат, Баяннуурын аль алинд нь хөл тавьж үзсэн нь сэтгүүлчийн ажил мэргэжлийн буян, монгол бичгийн маань хэшиг өглөг гэж болох юм.

Хоёр оны урьд, Баяннуур хотоос хойш гарч Урадын хойд хошуунд хүрч, зочлуун сайхан монгол ахан дүүстэй нүүр учран, бичиг соёлоороо бахархан, сэтгэлийн үзүүр нэгдэж явлаа. Тэгвэл энэ удаад биднийг Урадын дунд хошуунд хүргэх зорилго төлөвлөжээ. Үдшийн бүрүй бууж, наашлах тутам монгол газрын өнгө төрх тодосч, салхины илбээ долгио нь хүртэл адилсан, говь нутгийн хөрс шороог үнэртүүлсээр авай. Ийнхүү намрын дунд сарын өдрийн хууч, цагаан гэгээ тасрах цагаар Халиутад автобуснаас газардав. Халиут бол Урадын дундад хошууны төв нь юм. Намхавтар, даруухан барилгатай тус суурин эх газрын их гүрний умард хязгаар тулж ирснийг мэдрүүлнэ. Маргааш нь зуун гуч гаруй км аялаад Ганц мод боомтод ирэв. Тэнд хүрэх замын зуурт өмнөд монголын хөдөөх малчдын суурин, байшин гэрүүд уудам талын элгэнээ үе үехэн цайвалзан тодрох нь, урьд өмнө Шилийн голын Сайхан талаас нийслэл Хөххот хүрэх замын зуур хаа нэгтээ тааралддаг малчдын шавар саарал гэрүүдээс туйлын ялгамжтай санагдлаа. Хөх эмжээртэй тэдгээр цагаан орд өргөөд нь нүүдэлчин угсаатан гал голомтоо сахин, мал ахуйгаа адгуулан оршин буйг өөр зууртаа төдийгүй гадна дотнын хэн хүнд мэдүүлэх онцгой тэмдэг нь болно. Нүүдэлчний цагаан гэр эдүгээ хүмүүн төрөлхтний соёлын эрдэнэсийн санд данстай болсоон. Өртөө холоос цайвалзах хун цагаан гэрүүд газрын баримжаа, малын бэлчээрийн зах зааг, төөрсөн хүнд гэмээ нь хүн амьтны бараа, баяр ч болдог, өдөрчийн газраас өөрийгөө тодлон, айвуу тайван амьдрал энд үргэлжлэн буйг зааж өгдөг. Харин газрынхаа өнгөнөөс үл ялгагдам шавар гэр сууц нь тулж очиход л мэдэгдэх, үүрийн хяраа, үдшийн бүрийд бол "морь мал үргээж” мэдэх эд мэт. Баяннуурын малчдын амь амжиргаа нэр шигээ баялаг бийлэг болов уу гэж бодогдоно. Монголтой залгаа юм чинь арга байж уу гэж бас сэдхигдэнэ. Хошууны төвөөс боомт хүртэл аялахад замын энэтээ тэртээд намхан довцог дэнж хотос арлан өвөрлөн хонь мал цайран бэлчих нь сэтгэл тайтгаруулна. Адуу мал дэрстэй гол уруудан усандаа ирж, элсэн толгодын хунх нугаар тэмээ мал тааваараа бэлчсэн, хурж хэвтсэн дэлгээ зураг урлахад монголдоо яваагаас юуны ялгаа хэмээлтэй. Баяннуураас Ганц мод хүрэхэд нүд алдам тал, хааяа харлаж хүрэнтсэн байц цохио, цахир хадан аараг толгод, элстэй гүвээ ээлжлэн хязгаар нутгийн байгалийн онцлог, их говь хаяанд ирснийг илчилнэ. Манайд сан бол зээр, зэрэглээнээс өөр эзэн баймааргүй талынх нь уужимд цахилгаан үүсгүүрийн далбагар том, хаш цагаан сэнснүүд агаар зүсэн гурвалжилж, тэнгэр займчин хайчилж залхуурсан мэт аажуу эргэлдэн, өндөр хүчдэлийн шугамтай хоршино. Наагуур доогуур нь авто замын сүлжээ, тосон замтай үл тасалдан зэрэгцэж, төмөр шон хөллөсөн цахим сүлжээний утас, цахилгаан дамжуулах тор сүлжээ айлсан нийлсэн үзэгднэм.

Их үдийн хэрд Ганц мод боомтод бууцгаалаа. Тусгайлан зассан тавцан маягтай, тэрүүхэндээ өндөрлөг цэг дээр биднийг автобустай нь буулган боомтын төмөр замын зангилааг сонирхуулав. Хажуу дахь самбар дээр боомтын бүтээц хийц, үүрэг чиглэл сэлтийг томъёолсон загвар зураг хаджээ. Хэдийнээ энэ хилд хүргэж авчирсан төмөр зам нь бидний харж буй энэ зүүн доохно, цаад захынхыг нь тоолж боломгүй олон эгнээгээр үргэлжилсэн нь нүдэнд тусна. Хойшлоод, монголоос аваачсан нүүрсийг хадгалах хэд хэдэн томоохон торон хашаа бүхүй агуулахыг бүтээн байгуулж амжиж. Эдгээрийн багтаамж нийлээд хоёр мянган тонн-д хүрсэн гэнэ. Монголчуудын өвөр зуураа цуурхдагчлан эндээс хил гаталгасан нүүрсийг тэд газар ухан булж нууж хаадаггүй юм билээ. Холоос хүүхдийн тоглоом мэт харагдах энэ олон төмөр чингэлгээр дахин тээж зөөж, Тяньжины боомт хүртэл эх орны минь хар алт төмөр замаар зочилж, тэндээсээ эх газрын эрчим хүчний сүлжээнд нэгдэн түлш дулаан, илч энергид хувилж явдаг бололтой.

Ганц модны боомтоор, гэрээсээ гараад хажуу айлдаа орж буйгаас ялгамгүй амархан, үл мэдэгдэм байдлаар алхаад л хил нэвтэрчихлээ. Хоёр орны сэтгүүлчдэд боомтын бодит байдлыг зориудлан үзүүлж, түүгээрээ хөршүүдийн сая сая эгэл зоны нүд чихийг нээж байгаа болохоор аргагүй юм биз. Анх 1992 онд улирлын чанартай нээж, 2009 оноос байнгын ажиллагаатай болгосон Ганц модны боомтод, уг боомтын захиргааны гоёмсог ордон, хил гаалийн хорио цээрийн албаны өргөө, олон улсын бага сургууль-хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор, бэлгэдэл цамхаг, монголчуудын бүтээгдэхүүний дэлгүүр мухлаг, ууш зоогийн болон дуу дуулах газар, Хөххотын Олон улсын эмнэлгийн хорооны салбар... гээд хүний хэрэгцээний бүхүй л зүйлийг бүтээн цогцлоож эхэлсэн, ихэнхийг нэгэнт амжуулсан байна. Хорио цээрийн албан газраа "Дундад улсын хижиг байцаах газар” гэж нэрлэсэн монгол бичигтэй хаяг пайзаар таниулжээ. Энд монголоос хил нэвтрүүлдэг үндсэн нэрийн түүхий эд буюу чулуун нүүрс, зэсийн баяжмал, ноолуур зэргийн бүтэц бүрдэл, химийн шинж чанарыг нарийн тогтоодог орчин үеийн технологи бүхүй лабораторийг байгуулан хэдийнэ ажиллуулж байдаг ажээ.

Уг лабораторийн гурван ч давхар барилгын өрөө тасалгаануудаар биднийг танилцуулж явах үест, нэгэн цонхон дээр мэргэжил нэгтнүүд шавж, зураг сүүдэр татаж байсан нь тэртээ хойно, монголын нутгаас бидний байгаа хүртэл барагцаалбал арваад км-ийн зайд үл тасалдсан бараан цуваа хөвөрч байх нь Тавантолгойн ордоос нүүрс ачсан монгол жолооч нарын машин тэрэгний их хөсөг байлаа. Бид Ганц модны боомтод ирсэн даруй дээр дурдсан нүүрсний машины цувааг хэсэг зуур харан, тэдний хэрхэн эмх журам, дэс дараатайгаар хилийн дээс алхаж буйг ажиглан, нэг үе харамсан, нөгөө үе бахдан зогссоныг нуух юун. Бараг арван секунд тутам нэг машин боомтын шалган нэвтрүүлэх баазаар өнгөрч, хоёр эгнээ замаар уухиран цуварч явдаг байна. Боомт 2009 онд, өдөрт нүүрсний дөрвөн зуун машин нэвтрүүлэх хүчин чадалтай байсан бол өнөөдөр тав дахин нэмэгдүүлж амжжээ. Барьж байгуулсан тосон замаа гамнахын үүднээс одоо эдгээр машины даацыг хяналттай болгож, ачааны хэмжээг ойролцоогоор далан тонноор хязгаарлаж өгчээ. Машин бүхэн ачсан нүүрсээ ногоон даавуун бүтээлгээр эмх цэгтэй хамгаалсан байх хийгээд Тавантолгойн ордоос ачаа авахын өмнө болон ачсаны дараа, Ганц модонд хүлээлгэж буулгасны дараа ч тухай бүр жинлэдэг нь асгаж гээгдэх, зам зай бохирлох асуудлаас бүрмөсөн ангижруулжээ. Яг одоо боомтоор өдөрт, хамгийн багадаа долоо найман зуу, ихдээ мянган машин нүүрс эх орноо эгнэгт орхин бусдын нутагт одож байна гээд бод. Энэ баримт бол Тавантолгой орд зогсонги үедээн байгаа эдүгээ цагийн хэмжээ шүү. Өдөрт хил гарч буй тэдгээр мянган машины бүхээгт мянган монгол жолооч ажиллаж, наанадаж өрх бүлийнхээ халуун зуурын амь зуулгыг залгуулан, цаанадаж улс орныхоо эдийн засагт тав арван төгрөг наалдуулж буйг бодохоор, ажил мөнгө хоёр хомсдсон эдүгээгийн монголд бахдууштай ч юм шиг.

Тавантолгойн орд газар бол зургаан тэрбум дөрвөн зуун сая тонн нүүрстэй. Үүний нэг тэрбум найман зуун сая тонн нь коксжих нүүрс, үлдсэн дөрвөн тэрбум зургаан зуун сая тонн нь эрчим хүчний буюу үнс хүхэр багатай, арвин илчлэгтэй дэлхийд ховор нүүрс билээ. Хүндэт уншигч та, өдөрт найман зуугаас мянган машин гардгаар тооцон, нэг машинд дунджаар жаран таваас далан тонн ачдагаар хэмжээлэн, "яндаж болдоггүй далай шиг баян” эх орны минь эргэж хэзээ ч нөхөгдөхгүй эрдэнэс баялаг нэг хоногтоо хэдий хэр дундарч буйг баримжаалаад үзээрэй л дээ...

Дээрх тооцоо чухлаас гадна, түүний үр дүн нь манайд ямраар тусдагийг багцаалах нь монгол түмэнд маань бас сонирхолтой сэдвийн нэг байх нь дамжиггүй. Эдийн засагт, улс оронд гэж мэргэжлийнхний нь урдуур орж том тооцоо ярихаас илүүтэй тэнд ажиллаж байгаа монгол тээвэрчид маань яаж шүү аж төрж, хэрхэн цалинждаг нь давын өмнө сэтгэл гижигднэм билээ. Тавантолгойгоос нүүрс тээвэрлүүлэх ажлыг хятадын компаниуд эрхэлдэг. Ерөнхийдөө маш олон компани буй. Өмнө нь нүүрс тээвэрт хятад монгол жолооч нарын аль аль нь явдаг байсан бол одоо зөвхөн монголын тээвэрчид хятад эзэнтэй машинаар, нэг удаагийн тээвэртээ нэг мянган юаны хөлсөөр ажилладаг ажээ. Үүнийгээ жолооч нар "Уртын урт рейс” гэдэг. Харин жолооч нарын хэллэгээр "Богинын рейс” буюу Цагаан хаднаас /Хилийн боомтоос дотогш хориод км/ Ганц модны хооронд нүүрс тээвэрлэхэд нэг удаад найман зуун юаны хөлс авдаг байна. Уншигч танд бас, нэг жолооч долоо хоногтоо дунджаар хоёр удаа тээвэрт явна гэж тооцон, юаны одоогийн ханшаар үржүүлэн, сард хэчнээн төгрөгийн орлоготой ажилладгийг мэдэх бололцоог ийнхүү олж өглөө гэдэгтээ итгэж байнам.

Жолооч нар маань Тавантолгойн уурхайгаас ачаагаан ачуулан хоёр зуун жар шахам км /урьд нь дан шороогоор явдаг басан бол одоо хатуу хучилттай/ зам туулан, өглөө эрт ачаа авсан жолооч оочер дугаар багатайхан байвал өдөртөө Ганц модонд хүрч нүүрсээ буулгаж амждаг. Сайн явбал долоо хоногт гурав, сардаа долоогоос есөн удаа, хэр тааруухан бол гарагтаа нэг удаа тээврийн эргэлтээ амжуулж байдаг гэнэ. Зүдүүхэн буй эх орныхоо хаа нэгтээгээс амьдрал бэдэн цуглаж, ар гэр, халуун зуурын хүмүүсээ орхиод энд ирж, өдөр шөнийн ялгалгүй зүтгэлэн, том бараан машинаараа гэр хийж явах хэдэн бор жолооч нарын маань ахуй амьдрал нэг иймэрхүү дүртэй ажгуу. 

Ганц модны хилийн наана цаана нүүрс ачсан том машины цуваа ээлжээ хүлээн цуваа үүсгэхээс гадна Оюутолгойн орд газрас олборлосон зэсийн баяжмалыг том цагаан уутнаа савлан тээвэрлэсэн тусгай машинуууд цөөхөн боловч дугаарласантай, амин хувийн хэргээр урд хөршдөө зорьж буй, аанай оросын болон наран, гуулин улсын янз бүрийн тэрэг хөлөглөсөн монгол иргэд цөөвтөр тааралдана. Зэсийн баяжмал ачсан машин нь өдөртөө нэг зуун дөч шахам гардаг ажээ.

            Ганц модны боомт манай улсын Гашуун сухайтын боомттой айл зэргэлдээ юм. Энд Хятад-Монголын хилийн 703-р тэмдэгт боомтоос хэдхэн алхмын зайд байдаг. Биднийг тийш зориудлан аваачиж хилийн тэмдэгт үзүүлэв. Хилийн баганын тэг дөрвөлжин суурийн гадуур гинжин хамгаалалт татаж чанд хориг тавьдаг. Гинжин дээснээс хойш сөөмийн төдий ч хэтэрч хэнбугай ч гишгих нь байтугай өнгийж харах эрхгүй. Зоосны хоёр тал шиг хилийн баганын нөгөөхөн нүүрэнд нь туурга тусгаар Монгол Улсын маань дархан хил буй. Түүний дээр жигүүрт хүлэгтэй төрийн сүлд маань даллан мандаж буй. Тиймээс урд улс хөрш хойд улсынхаа хилийг ийнхүү чанд сахин хамгаалж байдаг ажгуу.

Ганц модны боомтын тосгонд монголд хамааралтай зүйлс цөөнгүй. Ихэнхийг нь дээр нэгэнт тоочиж өнгөрсөн билээ. Хятадын нутаг дээр гэвч монголын маань үүрэн утасны сүлжээнүүд "амь орж”, гар утаснууд дуугаран, нэг их хол аялсан, гэрээ санасан улс шиг монгол сэтгүүлч нар маань хүн тус бүр хань бүл, үр хүүхэдтэйгээ хэл авалцаж, Монголын хамгийн дулаан газар Ханбогдод бидний явсан хойгуур цас орсон тухай дуулж, Улаанбаатараас хамгийн ойр хятадын хуурай газрын хилийн боомт атал монголоосоо биш, өмнөд хөршийн хилээр тойрон орж ирээд, гадаад явсан мөртөл монголдоо эргэж ороод хэдэн цаг саатахуй аятайхан нь аргагүй байв шүү.

Олон улсын гэгдэж буй, хоёр орны хүүхдүүд нас хүйс, хэл усны ялгаваргүй холилдон суудаг бага сургууль-цэцэрлэгийн цогцолборт нь бид нэлээд саатсан. Монголын нүүрс тээвэрлэгч жолооч нарын хүүхдүүд аав ээжээсээ холдох, сургууль завсардах магадлал ихтэй болсон тул тэд хүүхдүүдээ энд сургадаг болжээ. Хүүхдүүд ямар нэг хэмжээгээр монгол боловсролоо заалгаж, залгаж байна. Хажуугаар нь хятад хэл үзнэ. Улаанбаатараас хоёр монгол багш зориудлан залсан учраас монгол хэл бичгээ ч сурч, сэргээж л байна. Үр дүнд нь өвөрлөгч нар шиг хятад, монгол хэл бичигтэй хүүхдүүд төгсөх нь тэдний ирэх цагийн боловсролын суурь, ирээдүйд аав нар шигээ "хар нүүрсчид” болчихгүйн нэг дархлаа бүлгээ.

Шинэ Ордос хот. Ганц модноос эгэн хил гарч, Халиутад дахин хоноглоод бид ирсэн замаараа, сурсан дуугаа нэг хэсэг аялаад, Бугат хотоос өрнө зүг салж довтолгон энд буудаллавай. Мэдээж, амарч зугаалж яваа бус тул "Боомт сурвалжлах” албан ажил маань буухиалан үргэлжлэх нь лав. Шинэ Ордос хотын боомт бол мөн л агаарынх. Нисэхээр завдан бүхүй тэнгэрийн хөлөг-бүргэд шувуун дүртэй гоёмсог нислэгийн буудлыг энд 2013 онд ашиглалтад хүлээлгэн өгчээ. Боомтын нислэгийн үйлчилгээний гол танхим нь нүүдэлчин үндэстний өргөө гэрийн хэлбэртэй томоохон дугуй танхим буй. Манайхаар бол Бөхийн өргөөтэй төрх төлөв ойр, баганагүй, "оосор бүчгүй” ордон. Монгол нутгийн билгийн улирлын цаг тооллыг бэлгэдсэн хорин дөрвөн унийг дугуй ордны урт налуу дээвэрт нарны сацраг лугаа адил зохиомжлон гаргаж, оройд тооно-цонх үүдхэж, доод тотго этгээдээр нь хятадын тэргүүлэх уран зураачдын нэг Ү Юүэ Ши-гийн эзэн богд Чингис хааны намтар цадиг, ертөнц дахиныг эрхшээн, хаадын хаан болж, эзэнт гүрэн байгуулсан бодит түүхэн сэдэвт уран зургаар чимэглэсэн нь ертөнц дахиныг эрхэндээ хураасан их хаанаараа бахдан бахархах, монголоо хэмээх омогшлыг улам ч дэврээх ажээ.

Олон улсын зэрэглэлийн эл нисэх боомтын цогцолбор нь дөрвөн одтой буудлын ангилалд хамаардаг байна. Боомтын үйлчилгээний иж бүрдлийг бидэнд ээлж дараалан, нэгийг ч хойш үл талбин, тайлбарлан таниулсан. Хоёр орны сэтгүүлчдийг Ордос хотын боомтынхон онгоцоор нисгэхээс бусдыг бүрэн гүйцээлээ гэж болох юм.

Монгол бол суу алдарт их Чингис хааны төрж өссөн өлгий нутаг. Тэнд хүрч үзэх сэн гэсэн эрмэлзэлтэй хүн Өмнөд Монголд, тэр дундаа хээнцэр ганган Шинэ Ордос хотноо тун ч олон байдаг. Тиймээс аялан жуулчлагчдынхаа хүсэл эгээрлийг үндэслэн 2017 оноос Ордос хот Улаанбаатарын хооронд шууд нислэгтэй болохоор тус нисэх боомтын удирдлага шийдвэрлэн бэлтгэл ажлаа хангаж байгаа юм билээ.

Эх нутгийн зүг хүлгийн жолоо эргүүлэхийн өмнө бид, Ордост ирсэн монгол хүн бүхний заавал гүйцэлдүүлдэг нэг ёс төр буюу Чингис хааны онгон шүтээний тайлга тахилын цогцолборт зочлох завшааныг талаар өнгөрүүлэхээс татгалзсангүй. Их хааны онгон бол асар их сэтгэл зүтгэл, хөрөнгө хүчээр үүдхэн бүтээж, төдийгөөс өдий хүргэн ариглан хамгаалж, алдалгүй авч үлдэж /цагийн бэрхэд, одоогийн энэ гол бөмбөгөр ордон нь давсны агуулах хүртэл болж байсан, өнөө хэр батжуулан баяжуулж буй өмнөд гүрний төдийгүй дэлхийн түүх соёлын, түүний дотроос хаадын онгон шүтээнийхээ хувьд энэ дэлхийн хамгийн том цогцолбор болж нэгэнт чаджээ.Чингис хааны онгоныг хүн төрөлхтний соёлын өвд бүртгүүлэхээр зохих баримт магадлагааг  бүрдүүлж, эрх бүхүй газарт өргөн мэдүүлээд шийд хүлээн байгаа ажгуу.

Онгон шүтээний цогцолборын алтан багана бүхүй гол ордны дотор зураг дүрс буулгахыг чанд хямгадаж тэвчин, их хааны алтан шуумал хөргийн өмнө бүгд сөгдөн сууж, тэнгэрийн өнгөт хадаг хив дэлхэн барьж, нэр усаа дурадхан, эзэн хааны сүлд сүнсэнд даатгал өргөж, дархад иргэний айлтгал өчлийг чимээ үл гарган сонслоо. Дараа нь хүн тус бүрд, хааны таалал хүртсэний бэлгэдэл болгож нэжгээд удаа хундагатай сархдаар хэшиг барьдаг. Монгол хүн бүр, энд ирсэн үр сад бүхэн нь их хааныхаа алтадмал хөргийн өмнө ийнхүү тэргүүн мэхийн, өвдөг бохирон хүндлэл хайллаа үлдээдэг биз. Эл ёслол зочлол бүхэн улиран давтагдавч, энэ цагт хамтшин ажиллаж, аялан туулж бүхүй бидний бүрэлдэхүүн эндээ дахин хэзээ ч эргэж цуглахгүй билээ. Үүгээр л сэтгэл долгилж, түүхийг баримтжуулагч, мэдээлэгч, сан хөмрөг бүтээгч сэтгүүлчид аяны олз омгоо бэлгэшээж, учир утгын нь мөнийг хэлэлцэж явлаа. Чингис хааны онгон шүтээний цогцолборт биднийг зочлох үес хөтөч тайлбарлагчийн үүрэг гүйцэтгэж таарсан н. Мөчир хэмээх залуу охиныг хүн бүр бахдан магтаж билээ. Тэрбээр Шилийн гол аймгийн уугуул ажээ. Онгоныг эрт дээрээс амь мэт сахин хамгаалж өдий хүрсэн бүлэг иргэн буюу Дархад угсааныхан гэж хэн болох, их хааныхаа түүх домог, онгон шүтээнийг үүтгэсэн өв баримт, хожуу үеийн бүтээн байгуулалт... гээд үүнийг л асуух сан гэж сэтгэлд харвангуут, мэдэрсэн юм шиг бэлхнээ дуржигнуулах түүний мэдлэг ухаан, чадал чадварыг нутаг нэгт сэтгүүлч нөхөд маань зүй ёсоор үнэлж байсныг яахин эс дурдаж түвдэх буюу.

Боомт сурвалжлах үүрэгтэй, эв хамтын, бүтэн гаргийн аялал маань ийнхүү өндөрлөхөд хүрлээ. Бид үнэхээр л "Нэг зам”-ыг олуулаан туулж, хоёр мянга таван зуу гаруй бээрийн аяны хүзүүг эвхжээ. Нэг "коридор”-оор итгэлтэй алхалж, нэг бүс болж чадахад монголын маань аху орчин хэрхэн тэнцдэг бол гэсэн зовнил нутаг нэгтэн сэтгүүлчдэд маань бодлын хөндүүр болж үлдсэн юм биш биз. Өвөр Монгол ахан дүүс бол өмнөд хөршийн мөнхийн хаалга юм. Энэ босго хаалга үргэлж нээлттэй байж, тэд маань биднийг урьж залж, хамтдаа хөгжиж, харилцан ашигтай, найрсаг байхыг сануулсаар л...

Тэднээсээ сурах, тунгаах зүйл даанч олон юм даа. Наад зах нь мод тарьж сурмаар. Суулгасан модоо булаад мартах бус амьдруулж, хотоо, хөгжлөө түүгээрээ гоёж тодорхойлдог соёлыг нь авмаар. Эрээнээс нь эхлүүлэн муулсаар суутал урд улс маань хэн болж өөрдсөнийг бодитой харъя. Манайд бол "шингэн мөр үздэг”, хогоо хаядаг цэг шахам байдаг гүүрэн доорх шарилж шивээлсэн багахан зайг хүртэл цэцэрлэгжүүлээд өөриймсгөөр арчлан цэмцийлгэх чармайлттай сэтгэлийг нь хүндэлмээр.

Залхууралгүй, гутралгүй, уйгагүй, нэгэн санаагаар хөдөлмөрлөн, хүн бүр бүтээж чадаж буй араншинг нь дуураймаар л...

Улаанбаатар, Эрээн хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

$
0
0

 Улаанбаатар, Эрээн хотын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын орлогч дарга Сүн Хунляньтай уулзлаа.

Хоёр хотын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын орлогч дарга Сүн Хунлянь "Эрээн хот Улаанбаатар хоттой олон жил хамтын ажиллагаатай явж ирсэн. Цаашид ч энэ харилцаа илүү өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Ирэх жилд ялангуяа аялал жуулчлалын харилцааг хөгжүүлэхээр зорьж байна. Үүн дээр Улаанбаатар хотын удирдлагууд та бүхэн дэмжиж ажиллахыг хүсч байна” гэлээ.

Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа "Хоёр хотын хувьд бие биенийхээ хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж ирсэн. Таны хэлсэнчлэн аялал жуулчлалын салбарт зайлшгүй хамтарч ажиллах хотууд гэж үзэж байна. Зөвхөн аялал жуулчлал биш боловсрол, соёл урлаг, жижиг дунд үйлдвэрлэл гээд бүхий л салбарт хамтран ажиллах бүрэн боломжтой.” гэв гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Viewing all 55 articles
Browse latest View live